Манай компани Монгол улсын геологи геофизикийн судалгааны анхны байгууллага болох Геологи, Геофизикийн Эрлийн “Монголын Гэгээ” хувьцаат компанийг өөрчлөн зохион байгуулах явцад геологийн эрэл хайгуул, уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг нь уламжлан авч шинээр үүсгэн байгуулагдсан компани юм.
2014 оноос “Монгол Майнинг” ХХК-ийн баяжуулалтын ажлын туслан гүйцэтгэгчээр, “Алтан Дорнод Монгол” ХХК-ий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад байгаль орчны нөхөн сэргээлтийн гэрээгээр ажиллаж, 2017 оноос уг талбай дээр алтны үүсмэл орд ашиглах ТЭЗҮ-г Монгол улсад анхдагч болон батлуулж үйл ажиллагаа явуулж байгаа болно.
2017 онд уулын ажлын бэлтгэл ажил болох ус татах, эргэлтийн усан сан байгуулах, ажиллагсдын кемп байгуулах, зам талбайн болон баяжуулах төхөөрөмжүүдийн суурьлуулалт зэрэг ажил хийгдсэн байдаг. Улмаар 2018 онд уурхайг улсын комисст хүлээлгэн өгч 2018 оны 6 сараас ашиглалтын үйл ажиллагаа эхэлж 10 сар хүртэл агуулга бага бүхий өнгөн давхрагаас олборлолт хийгдсэн.
Компани нь алтны үүсмэл орд ашиглахын зэрэгцээ барилгын салбарт тухайлбал орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулах чиглэлд үйл ажиллагааг 2017 оноос эхлэн явуулж байна. Компаний хэрэгжүүлсэн төсөл болох Сувдан Сондор хотхон нь 2018 онд бүрэн ашиглалтад орж 100 хувь борлуулалт хийгдсэн болно. 2019 оноос хойш хувийн орон сууцны төсөлд хөрөнгө оруулагч, ерөнхий захиалагчаар ажиллаж байна.
Хөгжил, дэвшилийн төлөө
1. Уул уурхай
2014
50