1996 онд үүсэн байгуулагдсан, барилгын салбарын инженерүүдийг нэгтгэсэн төрийн бус байгууллага.
Эрхэм зорилго:
- Үндэсний барилгын инженерийг хөгжүүлэх;
- Барилгын салбарыг хөгжүүлэх;
- Мэргэжлийн ёс зүйг хөгжүүлж, хэрэгжүүлэх;
- Олон улсын холбоодын хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Үйл ажиллагааны зорилтууд:
- Барилгын мэргэжлийн ажил, үйлчилгээтэй холбоо бүхий аливаа суудлаар санал, зөвлөмж, удирдамж боловсруулах, шаардлагатай үед байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл гаргах;
- Барилгын салбарын ажил, үйлчилгээ, ололт амжилтыг олон нийтэд сурталчлах, таниулах;
- Салбарын ажил үйлчилгээтэй холбоотой олон нийтийн санал бодлыг тандах, төр засагт тэдний дуу хоолойг хүргэх, эрх ашгийг нь хамгаалах;
- Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулах;
- Гишүүдийн мэдээллийн сантай болох, мэдээлэл түгээх, мэдээллийн олон сувагтай байх;
- Үндэсний болон олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, яармаг худалдаа, зөвлөгөөн зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулах;
- Аливаа эрх зүйн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа болон техник технологийн төсөл, шийдэлд Мэргэжлийн зөвлөлөөрөө дамжуулан санал, дүгнэлт өгөх;
- Салбарын мэргэжлийн стандарт, зэрэг тогтоох, магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл олгох, төсөл боловсруулах ажлыг төрийн байгууллагатай хамтран боловсруулж, баталгаажуулахад оролцох;
- Мэргэжлийн чиглэлээр төрөл бүрийн уралдаан, шалгаруулалт зохион байгуулах, зуучлах, үр дүнг нь сурталчлах;
- Барилгын салбарт мэргэжилтэн бэлтгэх, тэднийг давтан сургах ажлыг удирдан зохион байгуулах;
- МБИХ-ны гишүүдийг төр засгийн, олон улсын болон бусад шагнал, өргөмжлөлд тодорхойлж дэмжих, шаардлагатай батламж тодорхойлолт гаргах;
- МБИХ-ны шагнал, өргөмжлөл олгох;
- Олон улсын хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх.