Барилгын сантехникийн системийн зураг төслийг боловсруулах, стандартын дагуу төлөвлөх. AutoCAD болон бусад инженерийн программ ашиглан тооцоо хийх. Сантехникийн шугам хоолой, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын явцыг хянах. Гүйцэтгэгч ажилтнуудтай хамтран ажиллаж, стандартын дагуу хийгдэж байгаа эсэхийг баталгаажуулах. Шаардлагатай сантехникийн материал, тоног төхөөрөмжийн жагсаалт гаргах, техникийн үзүүлэлтийг тодорхойлох. Архитектор болон ИТА-уудтай уялдаа холбоотой ажиллах
Барилгын зураг төсөл гаргах. Ажлын төлөвлөгөө, график гаргах. Хариуцсан төслүүдийг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь дуусгах зохион байгуулалт хийх. Инженер техникийн ажилтнуудын ажлын гүйцэтгэл, барилгын материалын нийлүүлэлт, чанарт байнга хяналт тавьж ажиллах. Төслийн гүйцэтгэлийн тайлан мэдээг 7 хоног бүр удирдлагад танилцуулах.
Графикийн дагуу барилгын материал тээвэрлэн УБ хот дотор болон хот орчимд хэрэгжүүлж буй төслүүдэд хүлээлгэн өгөх. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд байна.
Наамал дүнзэн хаус угсралтын ажил гүйцэтгэнэ. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргүүд байна.
Цахилгаан хангамжийн системийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах Хэрэгжүүлж буй төслүүдийн цахилгааны ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгүүлэх, хянах. Ажлын явцын тайлан, техникийн баримт бичиг боловсруулж удирдлагад танилцуулах. Зохих стандартыг хангасан цахилгааны төхөөрөмж, материалыг сонгох.
Компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн халаалт, агаар сэлгэлтийн ажлын зураг боловсруулах. Ажлын зураг, графикийн дагуу халаалт, агаар сэлгэлтийн ажлыг зохион байгуулах, стандартын дагуу гүйцэтгүүлэх, хянах. Стандартын шаардлага хангасан, чанартай төхөөрөмж, материалын судалгаа хийх. Ажлын гүйцэтгэлээ 7 хоног бүр тайлагнах.