Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хийгдэх бүх төрлийн гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах, эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн бусад төрлийн бичиг баримтын төсөл боловсруулах, хянаж санал өгөх Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх Байгууллагтай холбоотой иргэн, захиргааны шүүхэд байгууллагыг төлөөлөх, байгууллагын эрх ашгийг хамгаалж эрх зүйн маргаанд оролцох
Шууд удирдлагын ажлын зааварчилгааны дагуу тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын ажлууд, эвдрэл гэмтлийг зөв оношилж, засвар үйлчилгээг чанартай, хурдан шуурхай, технологийн горимын дагуу хийж гүйцэтгэх
Өөрийн хариуцсан ээлжийн уулын үйл ажиллагааг төлөвлөлтийн дагуу явуулах, операторуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдан зохион байгуулах, ээлжийн төлөвлөсөн бүтээлт цагийг бүрэн ашиглаж өөрийн болон гэрээт байгууллагын техникүүдийг өндөр бүтээмжтэй ажиллуулах Төслийн үйл ажиллагаатай холбоотой өдөр тутмын ажлын наряд өгөх, тухайн өдрийн төлөвлөлтийн дагуу ажлын төлөвлөгөөг гаргах, шаардлагатай өдөр тутмын үйл ажиллагаа журмын дагуу явагдах эсэхэд хяналт тавих Үйл ажиллагаа аюулгүй ажиллагааны дүрэм горим, байгаль орчны холбогдох хууль дүрмийн дагуу явагдаж буй эсэхэд анхаарах, хяналт тавих Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллах
“Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г боловсруулж, хэрэгжилтийг хангах, гэрээт байгууллагуудын үйл ажиллагаа Монгол Улсын холбогдох хууль, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэлийг удирдан зохион байгуулах, зохих түвшинд хийлгэхэд хяналт тавих Ойжуулалт, ногоон байгууламж, мод үржүүлгийн төлөвлөлт, тарилт, усалгаа арчилгааны ажлыг гүйцэтгэх, зохион байгуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудын хэрэгжилтийг хангуулах
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг төсөл хэрэгжүүлэх хугацаанд төслийн талбайд хэрэгжүүлж ажиллах. Төслийн талбайд гарах эрсдлийг тодорхойлох, үнэлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйг хангаж ажиллуулах төлөвлөгөө боловсруулж түүнийг нийт хэлтэс нэгж, ажилтнуудад өдөр тутамд мөрдүүлж ажиллах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын дотоодод дагаж мөрдөх журам заавар, боловсруулах, хяналт тавих Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн талаар судалгаа дүгнэлт хийх, стандартын шаардлага хангасан ажлын байранд ажилтан ажиллах боломжийг бүрдүүлэх, хяналт тавих гэх мэт ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах
Төслийн хэмжээнд ашиглагдаж буй бүх техник, тоног төхөөрөмжийн гагнуурын үзлэг шалгалт, засвар үйлчилгээг гагнуурын багаж хэрэглэл болох цахилгаан гагнуур ашиглан гагнаж холбох, Ажлын технологийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд гагнаж сэргээн засварлаж, эвдрэл гэмтлийг богино хугацаанд засварлаж гүйцэтгэх.