Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэх, байгууллагын архивын эмх цэгц, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, архивын үйлчилгээг сайжруулах; Харилцагчтай байгуулсан гэрээг хүлээн авч хадгалах, архивлах, харилцагчийн гэрээний бүрэн бүтэн байдлыг хариуцан цуглуулах.
Компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд хүний нөөцийн функцуудыг хэрэгжүүлэх; Байгууллагын дотоод журам болон бусад журмуудтай холбоотой харилцааг зохицуулах, хэрэгжилтийг хангуулан ажиллах; Бодлогын баримт бичиг, албан бичиг, тушаал, ажил албан тушаалын тодорхойлолтууд боловсруулах; Батлагдсан бүтэц орон тооны дагуу тохирох сувгаар бүрдүүлэлт хийх, сонгон шалгаруулах; Холбогдох тайлан мэдээг цаг тухай бүр гаргах, тайлагнах; Чиг үүргийн дагуу бусад ажил үүрэг.
Аппликэйшний дизайн боловсруулах; Хэрэглэгчийн санал хүсэлтийг цуглуулан шинжилгээ хийж, хэрэглэгчийн хэрэгцээ болон “pain point”-ийг судлах; Дизайн спринт зохион байгуулах; Бүтээгдэхүүнийг турших Prototype, хэрэглэгчдэд хэрхэн харагдахыг дүрслэх wireframe боловсруулах.
Дуудлагын шугамаар орж ирсэн харилцагчдад стандартын дагуу үйлчилгээ үзүүлж, мэдээлэл өгөх; Харилцагчийг компанийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үнэн зөв мэдээ, мэдээллээр хангах; Харилцагчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, шаардлагатай газар нэгжид мэдээллэх.
ББСБ-аас олгосон эрсдэлд орж болзошгүй, хэвийн ангилалд байгаа /анхаарал татсан/ болон ангилагдсан зээл, зээлийн хүү, бусдаас авах авлагыг төлүүлэх; Компанийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцож буй шүүх, арбитрын маргаан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан хэргийн материалыг судлах, нотлох, баримт бүрдүүлэх, компанийг төлөөлөн хүсэлт гаргах, гомдол боловсруулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай бүх үйл ажиллагааг хийх; Удирдлагаас өгсөн бусад ажил үүрэг.
Санхүүгийн бүх гүйлгээтэй холбоотой анхан шатны нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичиг баримтыг хууль, олон улсын стандартад нийцүүлэн үнэн, зөв, нягт, нямбай хөтлөх; Санхүүгийн тайлан, татварын тайлан, бусад мэдээг тогтоосон хугацаанд боловсруулахад шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэх. Удирдлагаас өгсөн бусад ажил үүргийг цаг тухайд нь гүйцэтгэх.
Покетийн вебсайт, мобайл аппликейшн, дотоод системүүдийн UX, UI дизайн гаргах, сайжруулалт хийх; Систем нийлүүлэгч болон гүйцэтгэгч байгууллагад тухайн төслийн хүрээнд хийгдэх программын шаардлагыг гаргах; Байгууллагын хэмжээнд хийгдэж байгаа гар ажиллагааг автоматжуулахад чиглэсэн функцийн болон системийн сайжруулалт хийх, нэвтрүүлэх; Удирдлагаас өгсөн бусад ажил үүргийг гүйцэтгэх.
Үйлчилгээний стандартын дагуу хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх; Хэрэглэгч, харилцагчид компанийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үнэн зөв мэдээ, мэдээлэл өгөх; Компанийн борлуулалтын төлөвлөгөөг ханган биелүүлэх; Харилцагчтай стандартын дагуу гэрээ байгуулах, гэрээ цуцлах; Архивын стандартын дагуу гэрээг хүлээлгэн өгөх;
Гэрээт харилцагч элсүүлэх бүх боломжийг судлан төлөвлөгөөний биелэлтийг хангах; Хамтран ажиллагч байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, гэрээ байгуулах, хамтарсан үйл ажиллагаа явуулах ажлуудыг зохион байгуулах; Борлуулалтын үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шаардлагатай бараа бүтээгдэхүүний судалгаа, захиалга хийх, гарын авлага, заавар боловсруулах; Борлуулалтыг идэвхижүүлэн, төлөвлөгөөг ханган ажиллана.
Компанийн хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах; Шүүхээс өмнөх шатанд асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх; Удирдлагаас өгсөн бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх.
Компанийн хэрэглэгч, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үйлчилгээг үзүүлэх; Борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, хөдөлгөөнт борлуулалт хийх; Үйлчилгээний стандартыг мөрдүүлэх; Цахим баталгаажилт хийх; Ажилтны мэдлэг, ур чадварыг хөгжүүлэн үйл ажиллагааны тасалдалгүй байдлыг хангах.