Одоогоор мэдэгдэл алга байна

Инновэйшн Инвестмэнт ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ОФФИСЫН АЖИЛТАН

Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах ажилд биечлэн оролцох, хурал, уулзалтын бэлтгэл хангах, удирдлагын багийн ажлын хуваарь болон нийт ажилчдын ажлын хуваарийг хамтран гаргах, хуваарьт зохицуулалт хийх, байгууллагын хэмжээний төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлуудад оролцох; Байгууллагын шаардлагатай баримт бичгийг боловсруулж, байгууллагын хэмжээнд мөрдүүлж, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг сайжруулах, бичиг хэрэг архивын ажлыг “Архивын тухай хууль”-д нийцүүлэн эрхэлж, баримт бичгүүдийг архивд шилжүүлэхтэй холбоотой ажлуудыг удирдан ажиллах; Оффисын дэг журам, орчны эмх цэгцтэй байдлыг хангуулж ажиллах

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер /R&D/

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн стратегийг зөв тодорхойлох Зах зээл, хэрэглэгчийн судалгаа хийх, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах, үр дүнг тайлагнах;

ПРОГРАММИСТ

JavaScript, NodeJS, ReactJS дээр зөв, цэвэр код бичих Системийн архитектур, дизайн боловсруулах Багийн гишүүдтэй хамтран үр бүтээлтэй ажиллах

Бизнес хөгжлийн ахлах менежер

Төслийн төлөвлөгөө боловсруулан батлуулах, гүйцэтгэлд хяналт хийх /Үйл ажиллагаа сайжруулалтын болон технологийн төсөл/ Төслийн тулгамдаж буй асуудлуудад богино хугацаанд шийдвэрлүүлэх арга хэмжээ авч өдөр тутмын удирдлагаар хангах Өрсөлдөгчийн судалгаа хийх Технологийн дэвшилд нийцсэн төлбөр тооцооны /гадаад болон дотоод/ систем хөгжүүлэлт буюу шинэ бүтээгдэхүүний санаачлага гаргах, удирдлагын хороонд санал танилцуулах Шинэ бүтээгдэхүүний үр ашгийн тооцоолол хийх чадамжтай байх Үйл ажиллагаа сайжруулахтай холбоотой төслийн санаачилга гаргах

Маркетингийн менежер

Компанийн маркетингийн стратеги төлөвлөгөөг боловсруулах, маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх; Зах зээлийн судалгаа, үнэлгээг улирал, хагас жил тутам хийж үйл ажиллагаандаа тусгах; Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр компани болон бараа бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг зохих шаардлагын дагуу, мэргэжлийн түвшинд бэлдэх, түгээх; Борлуулалтын суваг болон борлуулалтын нэгж, борлуулалт хийх орчин үеийн дижитал шийдлүүдийг судлах, үр дүнтэй шийдлийг санал болгон, хэрэгжүүлэх.

Харилцагчийн үйлчилгээний ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  Харилцагчаас ирсэн дуудлагыг хүлээн авч, тулгамдаж буй асуудлыг нэн даруй шийдвэрлүүлэх  Дуудлага, хүсэлт, саналыг хүлээн авах, бүртгэлжүүлэх  Дуудлага, хүсэлт, саналд хариу өгч шийдвэрлэх  

Чанарын менежер

  Программ хангамжийн туршилт, нэвтрүүлэлт, сургалтын үйл ажиллагаанд олгосон эрх үүргийн дагуу оролцож,  програм хангамжийн туршилт нэвтрүүлэлт, шинэчлэлт, алдааг шалгах ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, програм хангамжын чанар стандартыг хангахад чиглэн ажиллах;  Програм хангамжийн шаардлагын дагуу программын тест хийж, тестийн кэйс гарын авлага боловсруулах;  Програм хангамжийн чанарын хяналт хийх; Програм хангамжийн тест хийж, тестийн үр дүнг бүртгэх, алдааны учир шалтгааныг тодорхойлох; Системийн гарын авлага, зааварчилгаа бэлтгэх, шаардлагатай тохиолдолд холбогдох ажилтнуудад сургалт орох; Бусад алба, хэлтэсүүдийг чанарын албатай холбоотой мэдээллээр хангах.  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж Шүрэн оффис 6 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.