Одоогоор мэдэгдэл алга байна

ИМПЕРИАЛ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Империал” Олон Улсын сургууль

Нийгмийн хариуцлагын хүрээнд 2025 онд Арцатын аманд байршилтай, "Империал Олон Улсын сургууль, цэцэрлэгийн цогцолборыг үүсгэн байгуулсан бөгөөд анхны хичээлийн жилээ 2025 оны 9 дүгээр сарын 1-нд эхлүүлэхээр зорин ажиллаж байна.

Империал Олон Улсын Сургууль

  • Сургалтын хөтөлбөр: Монголын үндэсний болон олон улсын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлнэ.

  • Алсын хараа: Дэлхийд үнэлэгдэх чадварлаг, оюунлаг Монгол иргэдийг бэлтгэдэг үндэсний тэргүүлэх сургууль болно.

  • Эрхэм зорилго: Монгол ухаанаар хүмүүжиж төлөвшсөн, ур чадварт суурилсан дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, сайн сайхны төлөө эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг бэлтгэх.

  • Үнэт зүйлс:

    • Хүндлэл, хүнлэг энэрэнгүй сэтгэл

    • Хариуцлага, ёс суртахуун

    • Бүтээлч, шинжлэх ухаанч сэтгэлгээ

    • Тасралтгүй суралцах, өсөлттэй сэтгэлгээ

    • Нэгдмэл хамтын ажиллагаа

Давуу талууд:

  1. Сургалтын эко орчин
    Цэвэр агаартай, эко бүсэд байрлах 15,000 м² талбай бүхий кампус. Олон улсын стандартад нийцсэн анги танхимууд, лаборатори, спорт заал, урлагийн танхим, STEM төв, ухаалаг ангиудтай. Гаднах орчинд тоглоомын талбай, спортын талбай, дугуйн зам бүрдсэн.

  2. Хүүхдийн цогц хөгжил
    Танин мэдэхүй, технологи, урлаг, спорт, нийгмийн чиглэлээр 40 гаруй дугуйлан, хүүхдийн оролцооны клубтэй.

  3. Монгол уламжлал, үнэт зүйлийг дээдлэх
    Монгол ахуй, ёс заншил, уламжлалыг хичээл болон хөгжүүлэх хөтөлбөрөөр дамжуулан өвлүүлнэ. Ёс заншлын өргөө, хөдөлмөрийн зуслантай.

"Империал" Олон Улсын цэцэрлэг

  • Алсын хараа: Хүүхдийн хөгжлийг цогцоор нь хангах орчныг бүрдүүлсэн, эцэг эх–багш–хүүхдийн хамтын оролцоотой тэргүүлэгч цэцэрлэг байна.

  • Эрхэм зорилго: Танин мэдэхүй, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, зөв хандлагатай монгол хүүхдийг төлөвшүүлэх.

  • Үнэт зүйлс:

    • Зөв дадал, хандлага

    • Эв найр, хамтран ажиллах чадвар

    • Шударга, тууштай байдал

Давуу талууд:

  • Насны онцлогт тохирсон сэтгэхүй хөгжүүлэх өвөрмөц арга зүйтэй сургалт

  • Бие бялдар, авьяасыг хөгжүүлэх бүжиг, спорт, хөгжим, шатар зэрэг сургалт

  • Туршлагатай, мэргэшсэн багш нар

  • Сургалтын үндсэн хөтөлбөр:

    • Хэл яриа хөгжүүлэх

    • Математикийн төсөөлөл

    • Байгаль, нийгмийн орчин

    • Эрүүл мэнд, хөдөлгөөн

    • Дүрслэх урлаг, дуу хөгжим

    • Ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх: Эйдетик арга, цэгт арга, бүтэн үгээр унших

    • Сэтгэл зүйн дасгал, хөлөгт тоглоом, даам, шатар

    • Спорт өрөлт, бүжиг, даралтат хөгжим

  • Алсын хараа

    Боловсролын салбарт олон улсын түвшний манлайлагч болон хөгжиж, дэлхийтэй эн зэрэгцэх Монгол ирээдүйг бүтээлцэгч үндэсний нэр хүндтэй компани байна.

  • Эрхэм зорилго

    Монголын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц олон улсын стандартад нийцсэн заах арга зүй, боловсролын орчныг бий болгож, хэрэглэгчид болон ирээдүй хойч үеийнхэнд бодит үнэ цэнийг хүргэнэ.

  • Уриа

    "Ирээдүйг бүтээлцэх Дэлхийн чанар ба хариуцлага."

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    • Чанар: Бүтээгдэхүүн, үйлчилгээ, боловсрол – Өрсөлдөхүйц чанар, мэргэжлийн түвшин

    • Итгэлцэл: Хэрэглэгч, эцэг эх, хамтрагчидтай бат бөх, ил тод харилцаа

    • Хөгжил: Инноваци, тасралтгүй суралцах, хувь хүний болон хамт олны өсөлт

    • Хариуцлага: Нийгмийн өмнө, хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэх

    • Үндэсний бахархал: Монгол ахуй, соёл, уламжлалыг эрхэмлэн хадгалах

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Tokyo tower-ийн баруун талд байрлалтай LORIBLU оффис

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.