Одоогоор мэдэгдэл алга байна

“ХИТ” ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хино Индустриал Трак ХХК (ХИТ) нь Японы Тоёота группын харъяа ХИНО БРЭНДИЙН автомашины Монгол дахь албан ёсны засварын төв, дилерийн эрхтэйгээр 2016 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Эрдэнэс Таван Толгойн Цанхи төсөл, Болд Төмөр Ерөө Голын Баянгол төсөл, Оюутолгой-Ханбогд автозамын төсөл зэрэг төслүүдийн гэрээт гүйцэтгэгч компанийн дунд оврын автомашин буюу индустриал тракын засвар үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн явуулж ирлээ.

Улмаар уул уурхайн компаниудад хүнд машин механизмын засварын, сургалт хөгжлийн, бусад туслах чанарын ажил үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Цаашид Оюутолгойн зэрэг дэлхийд шалгарсан уул уурхайн аюулгүй ажиллагааны стандарт, удирдлагын тогтолцоог Япон маягийн менежментийн элементүүдтэй хослуулан Монголдоо чадварлаг менежментийн баг, хүний нөөцийг бүрдүүлэн улмаар бүтээн байгуулалтын төслүүдэд гар бие оролцох зорилго тавин ажиллаж байна.

  • Уриа

    Уул уурхайн туслах үйлчилгээ, машин механизмын засвар, хүний нөөц, сургалт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Японы элчин сайдын яамнаас зүүн тийш 200м, Шүрэн төв 3 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.