Барилгын ажил эхлүүлэх шаардлагатай зураг төсөл, төсөв, гэрээ, ажлын график болон бусад бичиг баримтуудыг бэлтгэх, Барилгын зураг төслийн дагуу барилгын угсралтын ажлыг зөв, чанартай уялдуулан зохион байгуулах, Гүйцэтгэгчийн угсралтын ажил нь зураг төслийн дагуу хийгдэж буй эсэхэд өдөр тутмын хяналт тавих хэрэв чанарын шаардлага хангаагүй, стандартад нийцээгүй тохиолдолд барилга угсралтын удирдлагад цаг алдалгүй мэдээлэн арга хэмжээ авахуулах, Талбай дээр шаардлагатай хэмжилтийн ажлыг хийх, Зураг болон үйл явц зөрүүтэй байгаа тохиолдолд төслийн удирдагчийн зөвшөөрөлтэй уялдуулах, Зураг төсөлд тусгагдсан материалын түүвэр, тоног төхөөрөмжийн сонголт хийхэд санал оруулах, Хүлээж авсан түүхий эд материал чанарын шаардлага хангаж буй эсэх тухай төслийн удирдагчдад танилцуулах,
Сантехникийн ажлын угсралтыг төсөв, зургийн дагуу гүйцэтгэж, ажлыг чанарын өндөр үзүүлэлттэй хийж байгаа эсэхэд хяналт тавьж гүйцэтгэх Төслийн урьдчилсан тоо хэмжээ болон өртгийн тооцооллыг хийж, нийт ажлын төлөвлөгөөг боловсруулах, хянах, тайлагнах Мэргэжлийн хүрээний дэвшилтэт техник технологийг судлах тайлагнах Төслийн төлөвлөгөөг нарийвчлан хянаж, төлөвлөсөн цаг хугацаандаа ашиглалтанд оруулах шаардагдах бүхий л арга хэмжээг удирдан зохион байгуулах Сантехникийн шугам сүлжээний төсөв тооцоо хийх чадвар мэдлэгтэй байх Төслийн талбайн зохион байгуулалтыг дүрэм журам, норм стандартын дагуу удирдан зохион байгуулах Төрийн байгууллагатай холбоотой болон туслан гүйцэтгэгч байгууллагуудтай холбоотой харилцааг зохицуулж, бичиг баримтыг бүрдүүлэх хянах