Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн ажлын төслийн удирдлагын багийн бүхий л үйл ажиллагаанд зохион байгуулалтын ажил үүргийг гүйцэтгэж, төслийн явцтай холбоотой ажил үүргийг хуваарилах, уулзалт хурал зохион байгуулах, төслийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хяналт тавих, харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах, компанийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрийн ажлын өртөг зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх, чанартай бүтээн байгуулалт барьж байгуулах боломжийг бүрдүүлэхэд оршино. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцож буй оролцогчдын уялдаа холбоог хангах, харилцан мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх, удирдлага зохион байгуулалтын тасралтгүй хэвийн найдвартай байдлыг хангах. Барилга байгууламж, үйлдвэрийн инженерингийн зураг төсөл зохиогч, бусад туслан гүйцэтгэгч, дотоод болон гадаадын аж ахуйн нэгжүүдтэй харилцах, тэдгээрийн ажил үүргийн уялдаа холбоог хангаж, бусад оролцогч талуудыг мэдээллээр хангаж ажиллах. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай уулзалт, хурлын протокол үйлдэх, бичиг баримтыг боловсруулах, баримтжуулах, баталгаажуулах ажилд шаардлагатай тохиолдолд зохион байгуулалтаар хангах. Төслийн удирдлагаас өгөгдсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, эргэн танилцуулах, үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэх, зааварчилгаа авах, тайлагнах. Төслийн ажлын явц, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Компанийн удирдлагад тогтоосон хугацаанд гаргаж өгөх, шаардлагатай мэдээллээр хангах.