Одоогоор мэдэгдэл алга байна

Гранд Сутай ХХК / 200&570 авто сервис /

Хурал зөвөлгөөн
Үйлчлүүлэгчдэд зөвөлгөө мэдээлэл өгөх
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ГРАНД СУТАЙ” ХХК-ИЙГ СОНГОХ 10 ШАЛТГААН

Хүний нөөцийн үйл ажиллагааны хүрээнд:

1. Ажлын орчин
Бид ажлаа үр бүтээлтэй гүйцэтгэх тав тухтай ажлын орчинд ажилладаг.

May be an image of lighting and indoors

2. Үр бүтээмжтэй ажиллах техник, технологи /ERP/
- ERP системтэй
- Мэргэжлийн программуудтай

3. Сургалт хөгжил, суралцах боломж нөхцөл
- Ажилтан үр бүтээлтэй ажиллахад шаардлагатай мэргэжлийн ур чадварыг
эзэмшүүлэх, мэргэжлийн байгууллагын сургалтанд хамруулдаг.
- Бизнесийн чиг хандлага, сүүлийн үеийн чиг хандлага, өөрчлөлтөнд хамтдаа
хөгжих мэргэжлийн холбоо, академийн гишүүнчлэлтэй ба мэргэжлийн
хөтөлбөрүүдэд хамрагддаг.
- Олон улсын мэргэжлийн хөтөлбөрүүдэд хамрагдан мэргэжлийн зөвлөх
үйлчилгээ авч ажилтнуудаа тогтмол хөгжүүлдэг.

No photo description available.

May be an image of 6 people, people studying and text that says 'イクこ 200 200&570 & 570 АВтО АВТОСЕРВИС СЕРВИС'

4. Хамт олон болон байгууллагын соёл, уур амьсгал
Бид ажилтнуудаасаа жил бүр байгууллагын соёл болон ажилтны сэтгэл ханамжийн
судалгааг авч, тогтмол сайжруулалт хийн ажилладаг.

5. Олон нийтийн зохион байгуулсан үйл ажиллагаануудаас дурдвал:

  • Хамт олноороо гадаадад аялсан.
  • Жил бүр зуны зугаалга зохион байгуулдаг
  • Уламжлал болгон гэр бүл спорт өдөрлөг зохион байгуулдаг
  • Сар бүр ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгүүлэхэд анхаарч зааланд тоголдог
  • Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулдаг

Компанийн 10 жилийн ойн хүрээнд хамт олноороо Хятадын бээжин хотоор аяллаа.

No photo description available.

Урин дулаан цагийг хамт олноороо хөгжилтэй өнгөрөөн зуны зугаалгаа зохион
байгуулдаг.

No photo description available.

Компанийхаа жилийн үр дүнг дүгнэн хамт олноороо шинэ жилийн арга хэмжээ
зохион байгуулдаг.

May be an image of 5 people and suit

“Хөдөлгөөн бол эрүүл мэнд” уриатайгаар бид нийт хамт олноороо чөлөөт
цагаараа спорт зааланд тоглодог. Мөн жил бүр уламжлал болгон “Гэр бүлийн
өдөрлөг” спорт тэмцээнийг зохион байгуулдаг.

No photo description available.

6. Хөнгөлөлт, хангамж, дэмжлэг, шагнал
- Ажилтнууд компанийхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах
боломжийг олгодог.
- Өдрийн хоолны мөнгөний хангамжтай.
- Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан ажилтанд хувийн хэрэгцээ
шаардлагыг хангах дэмжлэг үзүүлж орон сууцны урьдчилгаа олгодог.
- Улирлын болон жилийн “Шилдэг ажилтан”-аа шалгаруулан мөнгөн шагнал болон
гадаад оронд аялах эрхийн бичиг олгодог.
- Нийт ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг.
- Мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулж ажилтнуудаа эрсдэлээс хамгаалдаг.

No photo description available.

No photo description available.

7. Үр дүнгээс хамаарсан урамшуулал
Тухайн сарын болон жилийн эцсийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг ханган ажилласан
тохиолдолд цалингаас гадна нэмэлт урамшууллын системтэй.

8. Ажлын уян хатан цагийн систем
Ажилтан гэр бүл, хувийн амьдралаа зохицуулахад зориулж ажиллах боломжтой уян хатан
цагийн системтэй.
9. Цалинтай чөлөө
- Ажилтанд жилд өөрийн хувийн хэрэгцээнд зориулж 40 цагийн цалинтай чөлөө
олгодог. Үүнээс гадна мөн дараахь тохиолдолуудад цалинтай чөлөө олгодог. Үүнд:
- Ажилтны гэр бүлд шинэ хүн мэндэлсэн тохиолдолд өгөх цалинтай чөлөө
- Ажилтан хуримаа хийхэд нь зориулж олгох цалинтай чөлөө
- Ойр дотны гэр бүлийн хүн нас барахад өгөх цалинтай чөлөө г.м

10. Удаан жилийн нэмэгдэл цалин

Тогтвор суурьшилтай ажиллаж буй ажилтанд 3 дах жилээс эхлэн удаан жилийн нэмэгдэл цалинг үндсэн цалин дээр нь нэмэлтээр олгодог.

  • Алсын хараа

    Бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ улсдаа хамгийн нэр хүндтэй,  харилцагч, итгэлтэй сонголт нь болсон  авто үйлчилгээний цогцолбор байхыг зорьж байна.

  • Эрхэм зорилго

      Бид үйлчлүүлэгчдийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, аюулгүй зорчиход нь тусална.

  • Уриа

    Бид таныг аюулгүй зорчиход тусална.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Автомашин, авто засвар үйлчилгээ

  • Үнэт зүйлс

    1. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ - Бид үйлчлүүлэгчиддээ чанарыг амлаж, үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд аливаа үйлдэл бүхэндээ хариуцлагатай хандана.
    2. АЖИЛЛАГСАД – Ажилчдынхаа мэдлэг, чадварыг тасралтгүй сайжруулж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, сайн сайхан амьдрахад нь санаа тавин дэмжиж ажиллана.
    3. ЭХ ОРОН - Ажиллах хүч, ханган нийлүүлэгчид болон хамтрагч нартайгаа нягт түншлэн ажиллаж тэдэнд үнэ цэнэ бий болгох замаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг компани байх болно.

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    38

Видео

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Энхтайвны гүүрний баруун доор 200 & 570 автосервисийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.