Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу экскаваторыг жолоодож хөрс, нүүрсийг технологийн зааврын дагуу ухаж, ачих. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. Эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. Техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.
Өдөр тутам Ээлжийн мастераас өгсөн нарядын дагуу уурхайн ажил гүйцэтгэх; Ил уурхайн хутгаж ачих машин механизм ажиллуулах; Хүдрийн овоолгын ачилт, буулгалтын ажлыг аюул осолгүй ачих хутгах, бусад инженер, бүтээн байгуулалтын ажил хийх мөн туслах ажлуудыг хийж гүйцэтгэх; ХАБЭА-н дүрэм журмуудыг мөрдөх, ажлыг аюулгүй ажиллагааны дүрэм горимыг ханган ажиллах; Тухайн ээлжийн уулын үндсэн хөрс хуулалтын болон түүхий эд тээврийн техникүүдийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын талбайг засах; Уурхайн мөргөцгийн, траншейн, гадаргуугийн, овоолгын гэх мэт үндсэн технологийн болон туслах замуудыг байнгын хусаж тэгшлэн замын тээх нэвтрүүлэх бэлэн байдлыг хангах; Уурхайд шинээр догол нээх траншейг нэвтрэх үед зам засах, уулын техникүүдийн аюулгүй хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх; Шаардлагатай тохиолдолд ус зайлуулах суваг шуудуу ухах; Зам дээр дэвсэлт хийх нүүрс ачих, зам талбай засах, отвал дээр ажиллах; Техникийнхээ тосолгоо үйлчилгээг хуваарийн дагуу хийх, түлш зарцуулалт, эвдрэл гэмтэл, согогийн талаар байнга хянаж ажиллах.
Өдөр тутам ээлжинд уурхайн нүүрс тээвэрлэх ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж, технологийн паспортын дагуу хийж гүйцэтгэх Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж, аваарь осолгүй, өндөр бүтээлтэй ажиллах Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх
Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн компьютерын системийг ашиглан онош тавих, дүн шинжилгээ хийх, Шаардлагатай засвар үйлчилгээг тодорхойлох зорилгоор хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн механик эвдрэл гэмтлийг оношлох, Шаардах хуудсыг үндэслэн няраваас шаардлагатай сэлбэг хэрэгслийг хүлээн авах, Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, өнгө үзэмжийг хэвийн байлгах үүднээс систем/тоног хэрэгслүүдэд засвар үйлчилгээ хийх, Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлэх, АБТ-д заасан бусад ажил, үүрэг.
Уул уурхайн засварын багийг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах, ажилд нь чиглүүлэх, заавар зөвлөгөө өгөх. Уурхайд ашиглаж буй тоног төхөөрөмжүүдийн засварын гэмтлийг оношлох, шаардлагатай сэлбэг хэрэгслийг захиалах, Уурхайн техникүүдийн засварын төлөвлөгөөг боловсруулах, АБТ-д тусгагдсан бусад ажил үүрэг.
Уул уурхайн хүнд даацын дугуйт болон гинжит техник, тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар, үйлчилгээг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх; Техникийн засвар үйлчилгээний ажилтай холбоотой асуудал гарвал тухай бүрт нь Засварын мастерт мэдэгдэж зааварчилгаа авч асуудлыг шийдвэрлэх; Өөрийн хариуцсан гар багаж, тоног төхөөрөмж, оффисийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ашиглах заавар горимыг мөрдөж, зөв зохистой, аюулгүй хэрэглэх; Cat, Howo, Doosan брэндийн техникүүдийн засвар үйлчилгээг хийх; АБТ-д заасан бусад ажил, үүрэг.