Гёте-Институт нь дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын соёлын байгууллага юм. Бидний үйл ажиллагаа хилийн чанадад герман хэлний мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгддэг. Бидсоёл, нийгэм, улс төрийн талаарх мэдээллээр дамжуулан герман орныг олон талаас таниулахыг эрмэлздэг билээ. Манайсоёл, боловсролын хөтөлбөрүүд нь соёлын харилцааг өргөжүүлж, соёлын оролцоог идэвхжүүлдэг. Мөн иргэний нийгмийн бүтцийн хөгжлийг бататгаж, дэлхий даяар хөдөлгөөн өрнүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Монгол улсад Гёте-Институтийн Төлөөлөгчийн газар нь бүтцийн зохион байгуулалт болон холбогдох бэлтгэл ажлын дараа 2009 оны 10-р сарын 5-ны өдөр албан ёсоор үүд хаалгаа нээсэн юм. Үүнээс өмнө Германы мэдээллийн номын санг байгуулах ажлыг Хүүхдийн төв номын сантай хамтран 2003 онд эхлүүлсэн түүхтэй.
Гёте-Институт нь хэл, соёл, боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээрээ Герман-Монголын соёлын харилцааг бэхжүүлэх, холбоо тогтооход дэмжлэг үзүүлдэг. Энэхүү зорилгын хүрээнд бид ерөнхий боловсролын сургуулиуд, номын сан, хэвлэлийн газрууд болон уран бүтээлчид, соёлын байгууллагууд, ТББ-уудтай итгэлцэт харилцаанд тулгуурлан нягт хамтран ажиллаж байна.
1. Олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газар
2009
15