Манай компани нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд авто зам, гүүр, төмөр замын зураг төсөл, авто зам гүүрийн барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ болон судалгаа шинжилгээний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд зураг төслийн салбарт шинэчлэлт хийхийг эрмэлзэн зургийн чанар болон барилгын ажлын технологид байнга анхааран ажилласаар ирсэн.
Ахмад үеийнхнээсээ суралцан хамтран ажиллах, дотоодын инженерүүдийг зураг төсөл боловсруулахад дадлагажуулах, дэлхийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, авто зам түүнтэй холбогдох байгууламжийн зураг төслийг хөгжиж буй улс орны хэмжээнд төлөвлөн зургийн чанар, технологид оновчтой шийдлийг тусгах зорилт тавьж, өөрсдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол, орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглан байгаль цаг уурын ямар ч нөхцөлд, үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн, чанартай үйл ажиллагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч үндэсний компани болох эрхэм зорилгыг тавин ажиллаж байна.
Манай компани нь инженер техникийн ажилчдын дадлага туршлага, боловсролд анхаарч Зам Тээврийн Хөгжлийн Яам болон Авто замчдын холбооноос хэрэгжүүлдэг сургалт семинарт байнга хамруулсаар ирсэн бөгөөд Монгол зөвлөх инженерүүдтэй хамтран ажиллаж Солонгос зөвлөх инженерүүдийг урьж авчран ажиллуулдаг. Энэ хүрээнд авто зам, замын байгууламжийн зураг төслийн хүрээнд шинэ техник технологийг нэвтрүүлэн ажиллахыг эрмэлзэн ажилласаар ирсэн бөгөөд ус зүйн судалгааны тооцооллын программ Кредо Грис-С, Грис-Т авто замын зураг төслийн Indorsoft программуудыг монгол орны зураг төслийн стандартад тохирох хэмжээнд өөрчлөн зураг төслийн ажилдаа ашигладаг. Мөн авто замын хучилтын тооцооны AASHTO 1993 аргачлалыг судлан зураг төслийн шатанд ашиглаж байна.
Бид байгуулагдсанаасаа хойш 800 орчим км авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл 500 орчим у/м гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Дорноговь аймаг дахь Замын-Үүд ложистик төвийн барилгын ажил дээр зөвлөх үйлчилгээг гүйцэтгэн амжилттай хүлээлгэн өгсөн. Энэхүү төслийн хүрээнд төмөр замын өөрчлөлтийн зураг төсөл боловсруулж, хүнд даацын авто зам, зогсоол, төмөр зам барилгын ажил болон инженерийн шугам сүлжээний угсралын ажлын хяналтыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд аймгуудын захиалгаар хотын доторх авто замын төлөвлөлтүүдийг хийж гүйцэтгэсэн байна. 2017 онд Ховд аймгийн Ховд Чандмань сум чиглэл, 2023 онд Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн авто замын ТЭЗҮ-г хийж гүйцэтгэн, авто замын Шинжлэх Ухаан Техникийн Зөвлөлийн хурлаар оруулан амжилттай батлуулсан.
Байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд зураг төслийн салбарт шинэчлэлт хийхийг эрмэлзэн зургийн чанар болон барилгын ажлын технологид байнга анхааран ажилласаар ирсэн.
Авто замын салбартаа тэргүүлэгч үндэсний компани болон болох эрхэм зорилгыг тавин ажиллаж байна.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
Дадлага туршлага бүхий инженерүүд бидний үнэт зүйл
2009
17