Борлуулалтын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх; Компанийн борлуулалтыг сар, улирал, жилээр төлөвлөх; Төлөвлөгөөний гүйцэтгэлийн биелэлтэд байнгын удирдлагаар хангаж ажиллах; Борлуулалтын бодлогын баримт бичиг боловсруулж, хэрэгжилтийнг хангаж ажиллах; Борлуулалтын дотоод болон гадаад хүчин зүйлсийн судалгаа хийж, зах зээлийг нэмэгдүүлэх боломжийг судлах; Борлуулалтын орчин үеийн чиг хандлагыг судалж, аргачлалыг нэвтрүүлэх; Борлуулалтын орлого, зардлыг төлөвлөх, үр ашгийг тооцоолж, удирдлагыг мэдээллээр хангах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг.