Одоогоор мэдэгдэл алга байна

Жи энд Жи интернэйшнл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манайкомпани нь 2002 онд "Монмасло" ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд "Монмасло" ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүнсний чиглэлийн гадаад худалдаа эрхэлж, "Луча" ХХК, "Жи энд Жи Интернэйшнл" ХХК-ийг үүсгэсэн ба салбар болон Монгол Улсын хүнсний зах зээлд томоохон байр суурийг эзэлсэн, 20 жилийн түүхэн замналыгбий болгосон билээ.

Манай компани хүнсний импортлогч байсан бол эдүгээ дотоодын хүнсний үйлдвэрлэгч болон өсөн дэвжиж, хөгжиж байгаад Бид бүхэн таатай байна.

2021 оны 12 дугаар сарын эхний байдлаар “Жи энд Жи Интернэйшнл” ХХК нь 80-85 хүнийг ажлын байраар хангаж, Улаанбаатар хотод 8,000 м2 бүхий Олон улсын стандартыг хангасан агуулах, салаа төмөр зам, 25 автомашины гараш, 5 давхар оффисийн барилга, ажилчдын цайны газар, амрах, усанд орох өрөө, 2 давхар харуулын нэгдсэн байртайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Жи энд Жи Интернэйшнл” ХХК нь ОХУ-н “РусАгро” групп, “Эфко” групп, Байкальская зерновая компания, “Ресурс-Юг”, “Арета” компаниуд, Франц улсын “Sopral”, БНСУ, Малайз, Сингапур, Франц, Турк улсуудаас Олон улсын чанарын ISO, HACCP, FSSC стандартуудыг хангасан өдөр тутмын өргөн хэрэглээний цөцгийн тос, майонез, кетчуп, ургамлын тос, тахианы мах, элсэн чихэр, сахар,малын тэжээл, овьёос зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд амжилттайгаар нийлүүлж байна.

Манай компани бараа бүтээгдэхүүнийхээ ач холбогдол, хэрэглээний зориулалт гэх мэт мэдээллийг цаг тухай бүрт харилцагч, хэрэглэгчдэд дамжуулж, оюуны мэдлэгт хувь нэмэр оруулахын зэрэгцээ борлуулалтын үйл ажиллагаагаа сүүлийн үеийн дэвшилтэд технологит суурилсан программаар удирдан явуулж, борлуулагчаас хэрэглэгчдэд шууд хүргэх үйл ажиллагааг шуурхай найдвартай, хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн зохион байгуулж ажилладаг.

  • Уриа

    Эрүүл хүнс, бидний баталгаа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Амгалан (13260), Гачууртын зам, №40 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.