Уурхайн талбай дээр осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам болон стандарт боловсруулалтанд оролцох, хэрэгжүүлэх, хянах , сайжруулах, нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, эрүүл, аюулгүй орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх зэрэг үүрэгтэй.
Компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, төслийн ажилтнуудын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л нөхцөл бололцоогоор хангахад туслах, шаардлагатай зохион байгуулалт, ажлуудыг хийж гүйцэтгэх.
Төслийн талбайд агуулахын бараа бүтээгдэхүүний бүрэн байдлыг хангах, цаг тухайд нь агуулахад буулгах, байршуулах, олгох, түгээх болон ачих үндсэн үүрэгтэй.