Ажлын байрны зорилго Компанийн болон үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах, олон нийтийг шуурхай мэдээллээр хангах бодлогыг хэрэгжүүлэх. Ажлын байрны үндсэн зорилт Компанийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд сурталчлах, цаг үеийн шуурхай мэдээллээр олон нийтийг хангаж ажиллах, олон нийтийн санаа бодлыг судлах, санал дүгнэлт гаргах, Хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулах, удирдлагын хэлэх үгийн төсөл боловсруулах, удирдлагуудын гадаад болон орон нутагт томилолтоор ажилласан үр дүн, байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, ажлыг удирдлага арга зүйгээр ханган ажиллах; Компанийн талаар гарсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ материалд мониторинг хийх, няцаалт, тайлбар, мэдэгдлийн төсөл, үндэслэл боловсруулан бэлтгэх, удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах.
Ажлын байрны зорилго Компанийн болон үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүсчлэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэх Ажлын байрны үндсэн зорилт Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө, газрын менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, Паркийн газрын ашиглалт, үйлдвэрлэлийн бүсчлэл, байршлын судалгаа хийх, дэд бүтэц (цахилгаан, ус хангамж, бохир ус, хийн хангамж, авто зам, төмөр зам гэх мэт)-ийн төлөвлөлтийг зохион байгуулах, Паркийн дэд бүтцийн зураг төсөл, техникийн шаардлагыг боловсруулах, инженерингийн компанитай хамтран ажиллах
Ажлын байрны зорилго: Компанийн үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн судалгаа хийх, эрх зүйн орчны өөрчлөлтийг шинжлэх, дүн шинжилгээ хийх, бодлогын баримт бичиг боловсруулах, эрх зүйн эрсдэлийг үнэлэх, удирдлагын шийдвэр, хэлэлцээрийн төсөлд санал өгөх, удирдлагад хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлэх, шүүхэд итгэмжлэлээр төлөөлөх компанийн үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой гэрээний төсөл боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих. Ажлын байрны үндсэн зорилт Эрх зүйн судалгаа, дүн шинжилгээ хийх, хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, эрх зүйн орчны нийцлийг хангах, эрх зүйн сургалт зохион байгуулах; Бодлого, стратеги боловсруулах, оролцогч талуудтай харилцах, шүүх, хууль хяналтын байгууллагад компанийн итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж ажиллах; Компанийн удирдлагаас хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байрны зорилго Байгууллагын дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, түнш байгууллагуудтай үр дүнтэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, ҮТП-ийн хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын стратегийн зорилтуудыг дэмжих түншлэл, харилцааг хөгжүүлэх. Ажлын байрны үндсэн зорилт Хамтын ажиллагааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын болон дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тайлагнал, баримтжуулалт хийх, Гэрээ, хэлэлцээрийн боловсруулалт, хэрэгжилтийн хяналт, орчуулга, хэлний дэмжлэг үзүүлэх, ҮТП-ийн хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг хариуцан зохион байгуулах, хэрэгжүүлэх болон удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг чанартай шуурхай хэрэгжүүлэх
Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлт, дэд бүтэц, зураг төсөл, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, чанарын баталгаажуулалт, эрсдэлийн үнэлгээ хийх, төслийн бүтээн байгуулалтын ажлыг холбогдох журам, дүрэм, нормыг стандартын дагуу хэрэгжүүлэх. Ажлын байрны үндсэн зорилт Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын зураг төслийн захиалагч, гүйцэтгэгч болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллах, сонгон шалгаруулах тендерийн үйл ажиллагаа, гүйцэтгэгчтэй хийх гэрээ болон гэрээний хэрэгжилтийг хангах Ерөнхий төлөвлөлт, хэсэгчилсэн төлөвлөлт болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн зохион байгуулалт, чанар, стандартын хяналт, аюулгүй байдлыг хангах; ҮТП-ийн газрын холбогдолтой харилцааг хариуцах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалт хийгдэхэд хяналт тавьж ажиллах.