1. Ажлын байрны зорилго Тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн засвар үйлчилгээ, ашиглалтыг дээд зэргээр нэмэгдүүлэх зорилго дор машины их засвар, эд анги сэргээн засварлах ажлыг өдөр тутмын төлөвлөгөөний дагуу Эпирок группийн чанарын стандартад нийцүүлж гүйцэтгэх. Байгаль орчин, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ, салбарын шалгарсан практикийг хэрэгжүүлэх. 2. Үндсэн үүрэг хариуцлага (дор дурдсан болон бусад) Байгаль орчны үүрэг хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйг нэн тэргүүнд чухалчилсан соёл төлөвшүүлэх Өдөр тутмын ажил үүргийг Компанийн бодлого журмыг мөрдөн аюул осолгүй гүйцэтгэх Ажлын байрны эмх цэгцийг хангаж, багаж хэрэгслийг хямгадан ажиллах Засварын цехийн эд анги засварлах болон хаягжуулах журмыг дагаж мөрдөх Эд ангиудын эвдрэл гэмтлийг тодорхойлж, дүн шинжилгээ хийх ба сайжруулалтын арга хэмжээ авах боломжийг судлан гаргах Тухайн засварын ажилтай холбоотой эвдрэл гэмтэл, шаардлагатай сэлбэгийн жагсаалт болон бусад зсварын ажлыг тодорхойлж ахлах ажилтанд мэдэгдэх Машины их засварын болон эд ангиудын задлах болон угсрах ажлыг чанарын дээд түвшинд хийж гүйцэтгэх Засварын төвийн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн гарын авлага болон дотоодын заавар журмын дагуу ашиглах Их засварт орж бүй тоног төхөөрөмжийн сэргээн засварлах боломжтой эд ангиудыг Хан-богд засварын цех дээр сэргээн засварлах. Ажлын төлөвлөгөөнөөс хамаарч шөнийн ээлжээр ажиллах. Машины их засвар болон эд ангиудад засвар хийсний дараагаар зохих ёсоор шалгаж тестлэх Засварын цехийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чандлан биелүүлж дагаж мөрдөх
Засварын ажилтны гүйцэтгэх ажлыг засварын төвийн хэрэгцээ, үйлчлүүлэгчийн хэрэгцээ, ажилтны ажлын бүтээмж болон ашигт үйл ажиллагааны үзүүлэлтэд тулгуурлан өдрөөр, долоо хоногоор, сараар, улирлаар төлөвлөж зохион байгуулах; Засварын техникчийг сэлбэг хэрэгсэл болон бусад шаардлагатай зүйлсээр хангах. Төлөвлөлт болон цагийн хуваарь гаргахтай холбоотой бүх бичиг цаас, харилцаа холбоо тогтоох ажлыг удирдан зохицуулах; Засварын төвийн ажлын захиалгуудыг шалгаж нийлүүлэлтийг батлах, Засварын төвөөс гэрээт компануудруу илгээж байгаа засварлах эд ангиудын хувиар болон тээвэрлэлт, буцаан татан авалтыг зохицуулах ажлыг хариуцна; Засварын төвийн менежер болон засварын төвийн багийн ахлахтай хамтарч ажлын захиалгуудын төлөвлөлт хийх, цагийн хуваарь гаргах, түгээлтийг хийх; Шаардлагатай тохиолдолд Засварын төвийн менежер болон засварын төвийн багийн ахлахтай харилцах, ажлын захиалгад орсон өөрчлөлт, тараалтын хуваарь хийгээд уг хуваарьт орсон өөрчлөлтийг мэдэгдэх; Техникчдэд хамааралтай мэдээллийг хүргэх; Шаардлагатай эд анги сэлбэх хэрэгслийн жагсаалт гаргаж захиалгат оруулан хэрэглэх шаардлагатай өдрөөс хоцроолгүйгээр тараалт хийх; Шаардлагатай тохиолдолд гаднын машин техникийг ашиглах; Нэхэмжлэлийг цаг хугацааны хувьд бодитойгоор гаргах (дотоод ба гадаад); Ажлын захиалга ба дагалдах зардалд хяналт тавих; Бүх шаардлагатай бичиг баримт, харилцаа холбоо, баримт нотолгоог цаг тухайд нь тодорхой ойлгомжтойгоор хавтасжуулах; Ажлын захиалгыг эхлүүлэх, эргэх холбоотой ажиллах, ажлын захиалгыг хаах, бусад удирдлагын зохицуулалтуудыг хийх зэргээр механикчийг ажлын захиалгыг гүйцэтгэн ажиллах боломжоор хангах; Хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, аюулгүй байдал, дахин боловсруулалт, тогтвортой байдал, чанарын баталгаа зэрэг байгууллагын дотоод бодлогууд, стандартуудад нийцэж ажиллах; Хангамжтай холбоотой гарсан асуудлуудыг бүх ажилтнуудын дунд нээлттэй харилцаагаар үр дүнтэйгээр авч хэлэлцэж шийдэлд хүрэх; Хүргэлтийн хугацаа, захиалга гүйцэтгэх бодлого, аюулгүйн материал, захиалгад орсон бүх тохиргоо өөрчлөлтүүд зэрэг холбогдох элементийг мэдээллийн санд оруулах; Ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлыг үйлдвэрийн бүх ажилчидтай нээлттэй хэлэлцэж үр дүнтэй шийдэлд хүрэхийг зорино; Нийлүүлэгч, техникийн хэлтэс, үйл ажиллагааны хэлтэс, их засварын хэлтэс;, компанийн удирдлага зэрэг холбогдох бүх талуудтай хамтарч ажиллах; Засварын төвийн багийн ахлахтай уялдаатай ажиллаж төслийн төлөвлөгөө, цар хүрээ, зардлын тооцооллыг гаргах; Цаашдын чиглэлийг тодорхойлж урьдчилан тооцоолох зорилгоор зардал ба зарцуулагдах цагийг хянаж ажиллах; Дахин үйлдвэрлэлээс гарсан эд ангийг угсрах, ажиллуулах зааварчилгаа бэлтгэж гаргах; Бэлэн мөнгөний зарцуулалт ба засвартай холбоотой гарсан зардлуудыг сараар тайлагнах; Техникчийн ажилласан цагийг сараар тайлагнах. Үүнд бусад холбогдох тоон мэдээнүүд мөн орно
Ажлын байрны зорилго Тоног төхөөрөмжийн цахилгаан систем, эд ангиуд, тэдгээрийн холболтуудыг бүрэн шинэчлэх ажлыг өдөр тутмын төлөвлөгөөний дагуу Эпирок группийн чанарын стандартад нийцүүлж гүйцэтгэх. Байгаль орчин, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ, салбарын шалгарсан практикийг хэрэгжүүлэх Үндсэн үүрэг хариуцлага (дор дурдсан болон бусад) Байгаль орчны үүрэг хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйг нэн тэргүүнд чухалчилсан соёл төлөвшүүлэх Өдөр тутмын ажил үүргийг Компанийн бодлого журмыг мөрдөн аюул осолгүй гүйцэтгэх Ажлын байрны эмх цэгцийг хангаж, багаж хэрэгслийг хямгадан ажиллах Засварын цехийн эд анги засварлах болон хаягжуулах журмыг дагаж мөрдөх Эд ангиудын эвдрэл гэмтлийг тодорхойлж, дүн шинжилгээ хийх ба сайжруулалтын арга хэмжээ авах боломжийг судлан гаргах Тухайн засварын ажилтай холбоотой эвдрэл гэмтэл, шаардлагатай сэлбэгийн жагсаалт болон бусад зсварын ажлыг тодорхойлж ахлах ажилтанд мэдэгдэх Машины их засварын болон эд ангиудын задлах болон угсрах ажлыг чанарын дээд түвшинд хийж гүйцэтгэх Засварын төвийн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн гарын авлага болон дотоодын заавар журмын дагуу ашиглах Их засварт орж буй тоног төхөөрөмжийн сэргээн засварлах боломжтой эд ангиудыг Хан-богд засварын цех дээр сэргээн засварлах. Тоног төхөөрөмжүүдийн цахилгааны хэлхээ, эд ангиудын эвдрэл гэмтлийг бие даан оншлож засварлах. Тоног төхөөрөмжүүдийн цахилгааны хэлхээ, эд ангиудын холболтуудыг гарын авлага ашиглан стандартын дагуу бие даан шинэчлэх. Ажлын төлөвлөгөөнөөс хамаарч шөнийн ээлжээр ажиллах. Машины их засвар болон эд ангиудад засвар хийсний дараагаар зохих ёсоор шалгаж тестлэх Засварын цехийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чандлан биелүүлж дагаж мөрдөх
Ажлын байрны зорилго Энэ ажлын байр нь Ханбогд дахь агуулах, ханган нийлүүлэлтийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд бичиг хэрэг, системийн мэдээлэл оруулалт, тайлан боловсруулах болон оффисын ерөнхий ажлуудыг чанартай, шуурхай гүйцэтгэж, хэлтсийн удирдлага болон багийн гишүүдийг үр дүнтэй дэмжихэд оршино. Ажлын гүйцэтгэлийг сайжруулах, багийн хамтын ажиллагааг дэмжих замаар хэлтсийн үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах нь энэхүү ажлын гол зорилго юм. Тодорхой үүрэг хариуцлагууд, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй: Бичиг хэрэг, мэдээллийн системийн ажил Агуулахын өдөр тутмын бичиг хэрэг, баримт бүрдүүлэлт, бүртгэлийн ажлыг хариуцах; Сэлбэг хэрэгслийг хүлээн авч, системд үнэн зөв өгөгдөл оруулах, шинэчлэх; ERP болон бусад системд өгөгдөл бүртгэх, баталгаажуулах, мэдээлэл гаргах; Тайлан мэдээ бэлтгэх, холбогдох удирдлагад цаг тухайд нь хүргэх; Агуулахын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Сэлбэг хэрэгслийг ангилах, хаягжуулах, савлах, ачих, буцаах зэрэг үйл ажиллагаанд оролцох; Нөөцийн бүртгэл, хяналтыг хариуцан, байнгын болон хугацаат тооллого хийх; Хүлээн авах, хадгалах, тээвэрлэх үйл явцыг чанартай, аюулгүй байдлаар гүйцэтгэх; Бусад багуудтай уялдаа холбоотой ажиллаж, тээвэрлэлт, хуваарилалтыг цаг хугацаанд нь зохион байгуулах; Чанар, аюулгүй байдал, сайжруулалт Агуулахын цэвэрлэгээ, эмх цэгц, аюулгүй байдал, стандартын мөрдөлтийг хангах; Чанарын шалгалт хийх, илэрсэн зөрчлийг тухай бүрт мэдээлэх; Сайжруулалтын санал дэвшүүлэх, хэрэгжилтэд идэвхтэй оролцох;
Ажлын байрны зорилго: Уг ажлын байр нь аюулгүй ажиллагааны соёлыг нэн тэргүүнд төлөвшүүлэхийн зэрэгцээ уурхайн талбарт ажиллаж байгаа захиалагчийн тоног төхөөрөмж, машин болон бүтээгдэхүүний сэлбэг хэрэгсэл, түүний төлөвлөгөөт засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, үр дүнтэй төлөвлөлт, бүртгэлийн системээр дамжуулан тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагааг ханган багийн гишүүдээ удирдан чиглүүлж Ээлжийн супервайзорын ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой. Гүйцэтгэх үүрэг (үүгээр хязгаарлагдахгүй): Засвар үйлчилгээг байгаль орчин, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагуудад нийцүүлэн хэрэгжүүлэх; Эпирок компаниас хэрэгжүүлдэг Тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хөтөлбөрийг хариуцан ажиллах; Бүх өрөмдлөгийн тоног төхөөрөмжид засвар хийсний дараагаар дахин ажиллуулахын өмнөх баталгаажуулалтыг хийж гүйцэтгэх; Ээлжийн супервайзорт туслах, шаардлагтай үед орлох; Завсарын цехэд багийн гишүүдийг шууд удирдлагаар хангах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх; Төлөвлөгөө, тайлан боловсруулах.
Ажлын байрны зорилго: Энэхүү ажлын байрны гол зорилго нь харилцагчдад автоматжуулалтын аппликэшн болон өгөгдөлд суурилсан автоматжуулалтын шийдлүүдийн тал дээр дэмжлэг үзүүлэх юм. Дижитал технологийн хувьсал, дижитал бүтээгдэхүүнтэй холбоотой бизнесийн зорилгодоо хүрэхийн тулд Засвар үйлчилгээний багтай нягт хамтарч ажиллана. Гол үүрэг, хариуцлагууд: Certiq системийг нэвтрүүлэх, алдаа оношлох, засварлах. Rig Remote Access (RRA) тохируулах, ашиглалтад оруулах. Теле удирдлага болон автоматжуулалтын системүүдэд ашиглалтад орсны дараах дэмжлэг үзүүлэх. Тоног төхөөрөмж болон процессын автоматжуулалтын сүлжээний шаардлагыг тодорхойлоход харилцагчийн мэдээллийн технологийн ажилтнуудтай хамтран ажиллах. Мөргөлдөхөөс хамгаалах системд туслалцаа үзүүлэх. Аюулгүй байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдийг харилцагчдад санал болгох. Гүйцэтгэлийн боломж болон системийн загварчлалд өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх. Технологийн бүтээгдэхүүний компанитай хамтран ажиллаж, сайжруулалтын санал хүргүүлэх. Эпирокийн технологийн бүтээгдэхүүний дэмжлэгийг харилцагчид үзүүлэх.
Энэхүү ажлын байрны гол зорилго нь доголдлыг олж илрүүлэх, уг доголдлыг арилгах төлөвлөлт гаргах, улмаар доголдлын тоог бууруулах арга хэмжээнүүдийг авах замаар машины найдвартай ажиллагааг хангах явдал юм. ЗҮШ нь Эпирокын системд бүртгэгдсэн бүх хуваарьт захиалгыг шалгаж доголдлыг илрүүлнэ. Хийсэн үзлэг болон илэрсэн доголдлыг SAP системд оруулж баримтжуулах замаар бүх шаардлагатай мэдээллийг засвар төлөвлөлтийн багт дамжуулна. Засвар төлөвлөлтийн ажилтан шаардлагатай засвар үйлчилгээнүүдийг багцлан гаргаж хуваарьт оруулна. Мөн түүнчлэн: Супервайзер, ажлын ахлагч болон инженерийн багтай ажлын явц, төлөвлөгдсөн ажлууд, үр дүн, тоног төхөөрөмжийн статус зэргийн талаар мэдээлэл авч нэн яаралтай засвар байгаа эсэхийг магадлах, зохицуулах. Үр ашиггүй ажиллагааг бууруулах боломжуудыг эрэлхийлэх (давхардсан ажлын захиалга,буруу ажиллаж хэвшсэн горим),засварын зардлыг бууруулах (зөв эд анги захиалсан эсэхийг магадлан шалгах,хөдөлмөрийн шаардлагуудыг магадлах) Процессын хяналт хийж хоцрогдсон аргаар ажиллаж түүнээс болж шаардлагагүй илүү ажил хийж байгаа эсэхийг нягталж ажлын урсгалыг түргэсгэх зохицуулалт хийх, үйл ажиллагааны үндсэн зардлыг багасгах тал дээр анхаарч ажиллах. Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаанд нөлөөлөх үйл ажиллагааны хүчин зүйлсийг олж тогтоох. Долоо хоног тутмын төлөвлөгөөг харж тухайн долоо хоногт засвар ба үзлэгийн захиалгатай байгаа машинуудыг ангилах. Засварын супервайзер болон уурхайн хянагчаас тухайн долоо хоногийн захиалгад орсон машинууд засварын цех рүү гарсан эсэхийг лавлах. SAP системд дуусаагүй байгаа захиалга үлдсэн эсэхийг шалгах. Эд ангиудын ашигласан цагийг шалгаж хэдэн цаг явах нөөц үлдсэн байгаа тогтоох. Ажлын гүйцэтгэлд голлон нөлөөлж буй хэсгүүдийг найдвартай ажиллагаа хариуцсан инженерээс лавлаж үзлэгийн явцад юуг илүү анхаарах шаардлагатайг судлах. Доголдол илрүүлэх ажилд оролцох (олж тогтоох, тэмдэглэх, зураг авах),хийгдэх засвар ажлын багц гаргахад туслах. Шаардлагатай бол засварын ажлыг яаралтай хийгдэх засваруудыг түргэвчлэх ба ажлын даалгавруудын дэс дарааллыг засвар төлөвлөгчтэй зөвлөлдөх ба бусад ажил үүргүүд байна.
Ажлын байрны зорилго: Байгаль орчин, аюулгүй ажиллагааны стандартуудыг баримтлан гүний уурхайн өрөмдлөгийн машин, тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн ашиглалтыг нэмэгдүүлэх, бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангаж, цахилгаан, гидр болон механик талын засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх. Үндсэн үүрэг хариуцлага (дор дурдсан болон бусад): Байгаль орчны үүрэг хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг нэн тэргүүнд чухалчилсан соёл төлөвшүүлэх Эпирокийн тоног төхөөрөмж дээр нарийн төвөгтэй оношлогоо, засвар үйлчилгээг оновчтой чанартай гүйцэтгэх Цахилгааны засвар үйлчилгээ хариуцсан ахлах ажилтанд өдөр тутмын ажлаа тайлагнаж, ажлын даалгавар авч ажилах, дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах Засвар үйлчилгээний бүх цахилгааны үйл ажиллагааг шалгаж, ажиллахад бэлэн гэж гарын үсэг зурсны дараа бүх өрмийн төхөөрөмжийг ажилдаа буцааж өгөхийг баталгаажуулна. Эпирок компаниас хэрэгжүүлдэг тоног төхөөрөмжийн цахилгааны гэмтэлээс урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хөтөлбөрийг хариуцан ажиллах Бүх өрөмдлөгийн тоног төхөөрөмжид засвар хийсний дараагаар дахин ажиллуулахын өмнө зохих ёсоор шалган баталгаажуулах Утасны схем, компьютерийн программ хангамж, оношлогооны төхөөрөмжийг ашиглан бага хүчдэлийн системийн алдааг олж засварлах. Шугам дамжуулах, утас татах, цахилгааны холболт зэргийг диаграм , эсвэл цахилгааны схемийг ашиглан мэргэжлийн түвшинд гүйцэтгэх. Гэмтэлтэй бүрэлдэхүүн хэсэг/систем, алдаатай ажиллагаа, хэвийн бус нөхцөл байдлыг илрүүлж, шууд удирдлагадаа даруй мэдээлэх. Бага хүчдэлийн цахилгаан системтэй холбоотой бүх KPI-д нийцүүлэн үр дүнтэй ажиллах