ЭГШИГЛЭНТ ХАУС ХХК нь 2019 оноос хойш барилгын болон уул уурхайн салбарт тасралтгүй ажиллаж байна. Бид мэргэжлийн чадварлаг, найрсаг хамт олонтой бөгөөд Монгол улсын зах зээл дээрх олон тооны түнш байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажилласаар ирсэн. Эрхэм Та бидэнтэй хамт Монгол улсынхаа хөгжил дэвшилд хамтран зүтгэхийг урьж байна. Найдвартай ирээдүйн хөгжлийг хамтдаа бүтээе.
Бид ирээдүйн амьдралын тав тухыг бүтээгч, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийг хослуулсан барилгын салбарын компани байна. Байгаль орчинтой зохицсон, ухаалаг шийдэлтэй барилга байгууламжийг бий болгож, хүн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэн, ирээдүйг илүү аюулгүй, тав тухтай, үр ашигтай болгоход бидний оролцоо үнэтэй хувь нэмэр оруулна. Бидний бүтээсэн бүтээн байгуулалт зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангаад зогсохгүй, маргаашийн ирээдүйд үнэ цэнээ хадгалахуйц, үе дамжин үлдэх бүтээл байх болно.
Бид чанар, аюулгүй байдал, инновацид суурилсан барилга угсралтын цогц үйлчилгээг үзүүлж, харилцагч бүрийн итгэлийг хүлээсэн, үнэ цэнтэй түнш байхын төлөө ажиллана. Туршлагатай инженер, ур чадвартай мэргэжилтнүүдийн багаар дамжуулан төслүүдийг төлөвлөсөн хугацаанд нь, олон улсын стандартын дагуу, тогтвортой хөгжлийг дэмжин гүйцэтгэх нь бидний үүрэг. Бид зөвхөн барилга барьдаг биш, харин ирээдүйг бүтээгчид байхыг зорьдог.
Бат бөх бүтээн байгуулалт — Үеийн үед үнэтэй.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
Аюулгүй ажиллагаа
Ажилтан, хамтрагч, хэрэглэгч бүрийн аюулгүй байдал бидний нэн тэргүүний зорилт. Аюулгүй орчин бол тогтвортой бүтээн байгуулалтын үндэс.
Чанар ба хариуцлага
Бид гүйцэтгэсэн ажлынхаа чанарт өндөр шалгуур тавьж, хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллана. Итгэлцэл бол бидний хамгийн үнэт хөрөнгө.
Шинийг санаачлагч байдал
Бид тасралтгүй сайжруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, барилгын салбарт шинэлэг шийдэл, ухаалаг хэрэглээг бий болгодог.
Байгальд ээлтэй хандлага
Бид байгаль орчны нөөцийг хүндэтгэн ашиглаж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Эко шийдэл бидний үйл ажиллагааны салшгүй хэсэг.
Харилцагч төвтэй байдал
Харилцагчийн хэрэгцээ, сэтгэл ханамжийг бид үйл ажиллагааныхаа төвд байлгана. Бид хамтын ажиллагааг урт хугацааны түншлэл болгон хөгжүүлдэг.
Багаар ажиллах чадвар ба мэргэжлийн ёс зүй
Бид хамтын хүч
2019
12