Хийн түлшний салбарын анхдагч Дашваанжил компанийнхаа 30 жилийн ойгоор та бүхэнтэй мэндчилж байгаадаа миний бие таатай байна. Одоогоос 30 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан компани маань өдгөө Үндэсний хийн сүлжээг бүтээн байгуулагч, салбартаа тэргүүлэгч нь байж, 60 орчим авто хий цэнэглэх станцтай, хот хөдөөд 600 орчим ажлын байр бий болгосон томоохон айл болон өргөжжээ. Энэ хугацаанд бид эх орныхоо эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмрээ оруулж Монгол Улсын Засгийн Газар, МХАҮТ-аас тодруулдаг ТОП-150 аж ахуй нэгжээр удаа дараа нэрлэгдэж, сүүлийн 5 жилийн байдлаар улсын төсөвт 7 тэрбум орчим төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.
Бид байгуулагдсан цагаасаа хойш ард иргэдэд хийн түлшний давуу талыг таниулах, нийтийн хэрэглээ болгох үйлсэд ямагт анхдагч байж, цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, стандартыг үе шаттайгаар эх орондоо нэвтрүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Өдгөө бид БНСУ, ОХУ, БНЧУ, БНХАУ, БНСУ, АНУ, Голланд, Герман, БНКУ зэрэг орнуудын туршлагаас судлан, хамтран ажиллаж дэлхий нийтийн жишигт нийцсэн хийн түлшний усан халаалтын бойлер болон хийн ноцоогуурын угсралт холболтын томоохон төслүүдийг эх орондоо амжилттай хэрэгжүүлээд байна.
Бид дэлхийн хөгжингүй орнуудтай хамтран ажиллаж, мэдлэг чадамжаа үргэлж нэмэгдүүлсээр байгаа ба 2019 оноос дэлхийн 125 орны 300 гаран компанийг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн шингэрүүлсэн хийн түлшний холбооны Монгол дахь цорын ганц гишүүн болсон юм. Бидний санаачилж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт бүрийн цаана салбарын анхдагч, тэргүүлэгч гэсэн нэр хамтдаа хэлэгддэг нь биднийг үйл ажиллагаагаа илүү чанаржуулах эрхэм үүрэг оногддог. Энэхүү өндөр хариуцлагыг нэр төртэйгөөр авч явдаг үе үеийн ажилтнууддаа талархаад баршгүй. Цаашид бид өндөр мэдлэг, чадвартай мэргэжлийн хамт олон байж олон улсын дэвшилтэт техник технологийг Монгол орондоо нутагшуулж, байгаль орчинд ээлтэй эрүүл монгол ирээдүйн төлөө хийн түлшний зөв зохистой хэрэглээг таниулан түгээж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж явах болно. Бидэнд итгэл хүлээлгэсэн үнэнч хэрэглэгч нартаа болон хамтран ажилладаг дэмждэг хувь хүн, аж ахуй нэгж, төр захиргааны байгууллагууд болон хамт олондоо амжилт хүсэхийн ялдамд хийн түлшний салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Монголын хийн түлшний хөгжлийг хөтлөгч хүч нь байна.
Мэдлэг чадвартай ажилтан, дэвшилтэт технологит тулгуурлаж, хийн түлшний салбарын хөгжлийн хөтлөгч хүч байна.
Хийн түлш хөгжилд хөтөлнө
1. Тээвэр, Агуулах, Нефть
Бодит мэдлэг, чадварыг дээдлэх Хүнлэг чанар, ёс зүйг эрхэмлэх Эрүүл амьдрах орчин бүрдүүлж Эко ногоон ирээдүйг цогцлоох
2009
110