Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын түвшинг сайжруулах, хотын иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ажлын байран дахь тоног төхөөрөмж, гэрэл гэрэлтүүлгийн ашиглалт, түүний аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн ажиллах. Гэрэлтүүлгийн фото элемент болон цагийн механизмуудад засвар үйлчилгээг байнга хийж байх. ХАБЭАхуйн тухай хуулийн 27.5.1-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох.