Манай компани, 1991 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Да хүрээ” зах нэртэйгээр голомтоо бадраан бизнесийн салбарт анхны гараагаа эхлүүлж, богино хугацаанд хөгжил дэвшлийн өрсөлдөөнд амжилт олж, өмчлөлийн хэлбэр өөрчлөгдөн 1996 оноос “Да хүрээ трейд” ХХК болон өргөжсөн.
Одоогоор Монгол Улсын авто техникийн худалдаа үйлчилгээний зах зээлийн гуравны хоёр нь төвлөрсөн, 4000 гаруй бизнес эрхлэгчдийг ажлын байраар хангаж, авто техникийн брэнд үйлчилгээний өнгө төрхөө олсон, улс нийгэмдээ болон тухайн бизнесийн салбартаа нэр хүндтэй амжилт бүтээлээрээ өөрийн хөгжлийн түүхэн зурвас 30 жилийн ойтойгоо золгож байна.
Өнгөрсөн хугацаанд хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ найдвартай, чанартай үйлчилгээ үзүүлэн, авто худалдааны “С” ангиллын түвшинд ажиллаж, орчин үеийн авто машин, техникийн сэлбэг хэрэгслийн худалдаа үйлчилгээг өргөн сонголттойгоор худалдан авах нөхцлийг бүрдүүлэн бизнесийн ёс зүйг сахин хамгаалж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажилласан.
“Андын сэтгэлээр угтаж, нөхрийн сэтгэлээр үднэ”
1. Автомашин, авто засвар үйлчилгээ
2.
3.
1991
70