Барилгын төслийн бараа материалын ханган нийлүүлэлтийг бүрэн хариуцаж, график төлөвлөгөөний дагуу чанарын шаардлага хангасан бараа материалыг цаг хугацаанд нь нийлүүлэх Бараа материалтай холбоотой сертификат, дагалдах бичиг баримын бүрдүүлэлтийг тогтмол бэлтгэж архивлах Нийлүүлэгчийн сонгон шалгаруулалт, үйл ажиллагааны сайжруулалт, худалдан авалтын стратеги зэрэг компанийн хэмжээн дэх ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Гадаад харилцагчидтай гэрээ хэлэлцээр хийх, үр ашигтай хамтын ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах Бараа материалын татан авалт, тээвэрлэлтийг зохион байгуулах, хяналт тавих
Төслийн нэгдсэн мастер төлөвлөгөө, хүн хүчний график, материал тоног төхөөрөмжийн төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах, дүн шинжилгээ хийх Төслийн эхлүүлэх, хэрэгжүүлэх, хаах үе шатуудыг багтаасан төслийн үе шат бүрийг тодорхойлсон төслийн нарийвчилсан хуваарийг гаргах; Материал, хүн хүч, тоног төхөөрөмж зэрэг төслүүдэд шаардлагатай нөөцийг тодорхойлж, хэрэгтэй үед асуудал үүсгэхээс сэргийлж шаардлагатай үед бэлэн байлгах; Төслийн хугацаа эсвэл төсөвт нөлөөлж болзошгүй асуудлуудыг тодорхойлолж эрсдлийн үнэлгээ хийх; Төслийн зарцуулалтыг хянах буюу төлөвлөлтийн үе шатанд төсөл нь тогтоосон санхүүгийн хил хязгаарт багтахыг хянах; Үйлчлүүлэгч, гүйцэтгэгч, багийн гишүүд зэрэг төслийн бүх оролцогч талуудтай тогтмол харилцаж, өөрчлөлтийн талаарх мэдээллийг авч төслийн гүйцэтгэлийн дэлгэрэнгүй тайланг төлөвлөсөн хугацаа, төсөвтэй харьцуулан бэлтгэх; Төслийн бүх үйл ажиллагаа хууль эрх зүйн стандарт, аюулгүй байдлын дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг хянаж, төслийн туршид стандартыг хадгалахын тулд чанарын хяналтын бодлогыг хэрэгжүүлэх;
Олон улсын төсөл дээр ажиллаж байсан туршлагтай байх ба төсөл эхлэхээс улсын комисст өгөх хүртэлх хугацаанд барилгын ажлын явцыг төлөвлөсөн хугацаанд стандарт, нормын дагуу оновчтой төлөвлөж, хяналт тавьж, инженерийн багийг удирдан ажиллана.