Компанийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үнэн зөв хөтлөх, Компанийн санхүүтэй холбоотой тушаал заавар, журмын биелэлтийг хангаж ажиллах, хяналт тавих, Санхүүгийн баримт бичиг төлөвлөх, бэлтгэх, өдөр тутмын тайлан балансыг хугацаанд нь гаргах, Удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах.
Дижитал болон хэвлэмэл эх бэлтгэлийн дизайн (постер, баннер, инфографик, портфолио, GIF, богино хэмжээний видео гэх мэт), Маркетинг, зар сурталчилгаа, сошиал сувгийн контентийн дизайныг хийж гүйцэтгэх
Компанийн ерөнхий зорилго зорилтын хүрээнд хувь хүн болон байгууллагын үйлчлүүлэгчдэд чиглэсэн компанийн зорилгод нийцсэн маркетингийн цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, дижитал маркетингийн шинэ арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, Криптовалютын зах зээлийн чиг хандлага, өрсөлдөгчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн зан төлвийн талаар тогтмол судалгаа хийх, мөн шинээр хэрэглэгч татах, үнэнч хэрэглэгчдийг бий болгох чиглэлээр маркетингийн кампанит ажлыг удирдан зохион байгуулах, Криптовалютын салбарт компанийн брэндингийг бэхжүүлэх, маркетингийн үйл ажиллагааны хүрээнд бусад сувгууд, медиа, түншүүдтэй хийгдэж буй хамтын ажиллагааг, харилцааг зохицуулах, Блог нийтлэл, видео, вебинар болон криптовалютын арилжаа, хөрөнгө оруулалттай холбоотой бусад мэдээ материал бэлдэх, баг хамт олныг удирдан чиглүүлэх, Маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үр нөлөөг хэмжих гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүд (KPI) болон тайлагналын механизмыг хэрэгжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллах