Одоогоор мэдэгдэл алга байна

Бурхантхясаат ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Бурхантхясаат” ХХК нь 2005 оны 12 дугаар сарын 27-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд байгуулагдан албан ёсны Улсын бүртгэлийн гэрчилгээгээ аван үйл ажиллагаагаа эхэлсэн.

Манай компаний зорилго: Чанартай, соёлтой, шударга, хууль эрхийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээ, техникийн нөхцөл норм нормативийг хангаж хэмнэлттэй орчин үеийн шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулж эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах.

Байгуулагдсан цагаасаа эхлэн барилга, эрчим хүчний салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулан, ажил гүйцэтгэхэд шаардлагатай барилга болон эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрлүүдийг удаа дараа амжилттай сунгуулан, ажиллах хүний нөөц болон материал техникийн суурь баазтай болон өргөжиж байна.

Үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу Барилга хот байгуулалтын яамнаас олгодог Барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 дахь сунгалт 10 заалттай, төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэл, хөөсөн полиуретан дулаалгын үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрөл болон тохирлын гэрчилгээ, Эрчим хүчний яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг 6 дахь сунгалт 3 заалттайгаар тус тус авч үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ өргөтгөн ажиллаж байна.

Дээрх тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд ажил үйлчилгээ явуулахад шаардлагатай машин механизм, багаж, тоног төхөөрөмжийн нэр төрлийг жил бүр шинэчлэн, шинэ технологийн шаардлагуудад нийцүүлэн сайжруулж суурь баазтай болсон.

Бид ажилчдынхаа нийгмийн асуудалд ажил, амралтын цагийг хөдөлмөрийн хуулинд заасны дагуугаар зохицуулан ажиллаж, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцасаар хангаж, ажилчдын ажлын ачаалалыг харгалзан өвлийн улиралд мэргэжлийн болон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зохих мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтанд хамруулдаг.

Нийт ажилчдын 80 орчим хувь нь барилгын үндсэн мэргэжилтэй, дадлага туршлагатай чадварлаг хамт олон юм.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    35

Холбоо барих

Монгол улс, Дархан хот, Их сургуулийн гудамж компаний өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.