Одоогоор мэдэгдэл алга байна

Бороогоулд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Хамгаалалтын ажилтан

Шалган нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх; Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах; Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх; Компанийн дотоод бодлого журмын биелэлтэнд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох;

Уулын талбайн сургагч

Ахлах операторчийг удирдлага чиглэлээр хангаж ажиллах, компанийн ил уурхайн үйл ажиллагаатай холбоотой сургалтын материал бэлдэх, шинээр журам боловсруулах, журмын шинэчлэлүүдийг хийж гүйцэтгэх, Нийт ажилтнуудыг аюулгүй үр бүтээлтэй ажиллуулахад сургалт болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа, эрсдлийн үнэлгээ, ажлын байрны үзлэг хийхэд хамтран ажиллаж, технологийн сургалтаар дэмжлэг үзүүлэх.

Судалгааны мэргэжилтэн

Уул уурхайн салбарын геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, уурхайн үйл ажиллагаа, зах зээлийн чиг хандлагатай холбоотой мэдээлэл цуглуулах; Геологийн өгөгдөл, ашигт малтмалын нөөц, үйлдвэрлэлийн зардал, зах зээлийн чиг хандлага болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийж, удирдлагад ойлголт, зөвлөмжөөр хангах; Уул уурхайн төслүүдийн эдийн засгийн үр ашгийг үнэлэх, уул уурхайн компаниудын санхүүгийн үр дүнг үнэлэх, санхүүгийн ирээдүйн үр дүнг урьдчилан таамаглах санхүүгийн загварыг бий болгоход судалгааны мэргэжилтнээр оролцох; Компанийн хувьд боломж, эрсдэлийг тодорхойлохын тулд зах зээлийн чиг хандлага, түүхий эдийн үнэ, уул уурхайн салбарын өрсөлдөөний динамикийг хянаж, дүн шинжилгээ хийх; Дотоод сонирхогч талууд, хөрөнгө оруулагчид болон бусад холбогдох талуудад зориулан хийсэн дүн шинжилгээндээ үндэслэн тайлан, танилцуулга, зөвлөмж бэлтгэх; Уул уурхайн төслүүдтэй холбоотой эрсдэл, тухайлбал геологийн эрсдэл, байгаль орчны эрсдэл, зохицуулалтын эрсдэл, зах зээлийн эрсдэлийг үнэлж, компанид үндэслэлтэй шийдвэр гаргахад туслах; Уул уурхайн салбарт нөлөөлж болох салбарын хөгжил, технологийн дэвшил, зохицуулалтын өөрчлөлтийн талаар байнга мэдээлэл авч, компани эдгээр өөрчлөлтөд хэрхэн дасаж зохицож болох талаар ойлголт өгөх; Уул уурхайн үйл ажиллагааны талаар иж бүрэн ойлголттой болохын тулд геологич, инженер, санхүүгийн шинжээч болон бусад мэргэжлийн хүмүүстэй ихэвчлэн хамтран ажиллаж, үндэслэлтэй зөвлөмж гаргах.

Автоматжуулалтын инженер

Боловсруулах үйлдвэр болон Нуруулдан уусгалтын үйлдвэрийн технологийн процессын удирдлага түүний бүх хэрэгслүүдийн тасралтгүй найдвартай ажиллагаа засвар үйлчилгээ тохируулгыг хариуцан ажиллана.  Уурхайн усан хангамж, цахилгаан хангамжийн автоматжуулалт, нарийн хэмжүүрүүдийн бүх хэрэгслүүдийн  тасралтгүй найдвартай ажиллагаа засвар үйлчилгээ тохируулгыг хариуцан ажиллана.  Боловсруулах үйлдвэр болон Нуруулдан уусгалтын үйлдвэрийн бүх програмчлагддаг логик удирдлага (ПЛС)-н программ хангамж, техник хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагаа, түүний шинэчлэлт сайжруулалтыг хариуцан ажиллана.  Уурхайн цахилгаан эрчим хүчний ухаалаг тоолуурын системийн тасралтгүй найдвартай ажиллагаа түүний шинэчлэлт сайжруулалтыг хариуцан ажиллана. Технологийн процессын сайжруулалт болон технологийн процессын удирдлагын сайжруулалтын шинэ төслүүдийг удирдан зохион байгуулж гүйцэтгэж ажиллана. Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, компани дотоод журмуудыг чанд сахин баримтлах. 

Аюулгүй ажиллагааны ажилтан

Осол эндэгдлээс сэргийлэхийн тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журам стандартын шаардлагуудыг хангуулж ажиллаж буйд хяналт тавих, зөвөлгөө өгөх; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмж гаргах, боловсруулах, ажилтнуудад зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх; Байгууллагын "Аюулгүй үйлдвэрлэл"-ийг эрхэмлэх, соёл, үнэт зүйлс болон ёс зүйг үлгэрлэн бусдад манлайлал үзүүлж түгээх;

Цахилгаанчин

Уурхайн нуруулдан уусгах үйлдвэр, үндсэн ордын хүдэр боловсруулах үйлдвэр, уурхайн цахилгаан байгууламжууд, цахилгаан тоног төхөөрөмжүүдийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг ТТ-ийн засвар зааварчилгаа болон АА-ны зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх; Цахилгааны бүх тоног төхөөрөмжийн ажиллагаа болон суурилуулалтын аюулгүй бөгөөд бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээ, цахилгааны урьдчилан сэргийлэх болон гэмтлийн засвар үйлчилгээг Цахилгааны ерөнхий инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Тоног төхөөрөмжийн аюулгүй бөгөөд найдвартай ажиллагааг хангахын тулд цахилгааны суурьлуулалт болон бусад холбогдох ажлыг дотоодын болон олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх;

Уулын засварын сургагч

MS office-н хэрэглээний программууд дээр ажиллах; Засварчдад бүх төрлийн сургагч зохион байгуулж орох; 7 хоног бүрийн аюулгүй ажиллагааны сургалтын төлөвлөгөө гарган түүний дагуу сургалт орох; Жил болон улирлын сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө гаргах сургалт орох; Засварын аюулгүй ажиллагааны горим журмын гарын авлагыг хянан шинэчилж авах.

Өөрөө буулгагчийн оператор

Өөрөө буулгагч /МТ-86, HOWO-371/ болон эдгээртэй адилтгах машинуудыг жолоодох; Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй тээвэрлэлт хийх.

Уулын засварын хэсэгт Засварчин

Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх; Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;

Цахилгааны сургагч

Цахилгааны бүх ажилд сургалт, зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана; Цахилгаанчдын ажлын байранд шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлж, ажлын байрны чадавхижуулах сургалт болон цахилгаан техникийн онолын сургалт зохион байгуулж үнэлгээ хийх, сургалтын матриц хөтлөх ажлыг цахилгааны ахлах инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Цахилгааны ажлын стандарт журам, ажлын аюулын дүн шинжилгээ боловсруулах, хянан сайжруулах, сургалтаар дамжуулан ажилтнуудад танилцуулах; Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн сургалт зохион байгуулж, шалгалт авч группын үнэмлэх олгох, ерөнхий аюулгүй ажиллагааны сургалтууд зохион байгуулах; Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, компани дотоод журмуудыг чанд сахин баримтлах.

Хэвлэл мэдээллийн ажилтан

Компанийн мэдээллийн сувгууд болох нүүр номын хуудас болон бусад сошиал мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн сонинг гаргах эх бэлдэх, мэдээллийг бэлдэх, хэвлэгдсэний дараа орон нутаг, оролцогч талуудад хүргэх; Үйл явдлын зургийг авч баримтжуулах;

Уулын засварын хэсэгт Гагнуурчин

Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайтар баримтлах; Уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдал найдвартай ажиллагааг хангах зорилтын хүрээнд техник тоног төхөөрөмжүүдэд үзлэг оношилгоо, засвар үйлчилгээг хурдан шуурхай, чанартай аюулгүй хийж гүйцэтгэх; Гагнуурын ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, ажиллуулах; Засварын газрын ажлын талбай, багаж тоног төхөөрөмжийг хэргэлэхэд бэлэн байнгын ажиллагаатай байлгах;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Level 7, Blue Sky Office, Sukhbaatar District, 1st Khoroo, Peace Avenue 17, Ulaanbaatar – 14240, Mongolia

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.