ХАБЭА-н тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасны дагуу ХАБЭА-н сургалтыг ажлын байрны онцлогтоо нийцүүлэн зохион байгуулна.
Уурхайн хэмжээнд геологи болон хүдэр хяналтын ажилтай холбоотой дээжлэлтийг гардан гүйцэтгэж, хүдрийг хаягдал бохирдолгүй ачуулахад хяналт тавьж ажиллана.
Аюулгүй ажиллагааны болон холбогдох ажлын зааварчилгааны дагуу дараах ажлуудыг гүйцэтгэх; Төлөвлөгөөт мод тарилт, шилжүүлэлтийн ажилд оролцох; Модны нүх ухах, чиг тавих, талбай цэвэрлэх, хөрс боловсруулах ажил хийх; Модны үр түүж бэлтгэх; Бэлтгэсэн модны тарьц, суулгацыг холбогдох технологи, зааварчилгааны дагуу тарих; Өмнөх онуудад ойжуулалт хийсэн талбай, мод үржүүлэг, жимсний модны плантанцийн арчилгаа, усалгаа, зэрлэг зулгаах ажлууд гүйцэтгэх; Жимсний модны плантацийг өвөлжилтөнд бэлтгэн хучих, дулаалах, усалгааны системийн арчилгаа, засвар, өвөлжилтөд бэлтгэн салгах, хураах; Шаардлагатай бол мод усалгааны системийн засвар, сайжруулалтын ажилд оролцох; Шаардлагатай үед Улаанбулагийн мод үржүүлгийн талбайн ажилд оролцох; ХАА-н трактор, агрегат, техникээр модны нүх ухах ажилд туслалцах, газар шорооны ажил гүйцэтгэх, өвс хадах, зөөх гэх мэт; Бордоо төслийн ажилд оролцох; Олон наст ургамлын үр түүж бэлтгэх; Нөхөн сэргээсэн талбайд хөрсний угаагдал, эвдрэлийг засах зорилгоор боодлын өвс байрлуулах; Гар багаж ашиглах, (дрил, тасдагч багаж )-аар ажиллах; Хог ургамалтай энгийн болон гербицидийн аргаар тэмцэх ажилд оролцох; Xог хаягдал цэвэрлэх, ангилах, ялгах, цэгцлэх ажилд ажиллах; (Хаягдал дугуй дахин ашиглаж тохижилт хийх ажилд оролцох)
Гүйцэтгэх үүрэг: Нуруулдан уусгалтын бутлуурын үйл ажиллагааны тогтоосон журам стандарт болон үйлдвэрлэлийн зорилтот үзүүлэлтийн дагуу аюулгүй байдлыг хангаж үр бүтээлтэй ажиллуулах; Нуруулдан уусгах хэсгийн талбайн операторт туслан ажиллах; Нуруулдан уусгах хэсгийн овоолго дээр уусгалтын шугам, хоолой шинээр татах ажилд туслах; Тавигдах шаардлага: Биеийн хүчний ажил гүйцэтгэх чадвартай байх; Ажлыг заасан арга аргачлалаар гүйцэтгэдэг, ажилд хариуцлагатай, шударга байх; Хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг баримтлан ажиллах; Уул уурхайн боловсруулах үйлдвэрт, тэр дотроо нуруулдан уусгах үйлдвэрт ажиллаж байсан ажлын туршлагатай байвал давуу тал болно.
Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй, үр бүтээлтэй хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллуулах, жолоодох;
Бороо, Улаанбулаг төслүүд болон нуруулдан уусгалтын төсөл дээр ашиглагдаж байгаа уулын, дугуйт хүнд машин механизмууд, уурхайн үйлчилгээний туслах техникүүд, жижиг тэрэгнүүдийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжүүдийн дугуйны үзлэг, шалгалт, засвар, бүртгэлийг засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд, ажлын нарядын дагуу болон засварын мастеруудаас авсан зааварчилгааны дагуу аюулгүй, үр дүнтэй хийж гүйцэтгэн техникийн бэлэн байдлыг хангах.
MS office-н хэрэглээний программууд дээр ажиллах; Засварчдад бүх төрлийн сургагч зохион байгуулж орох; 7 хоног бүрийн аюулгүй ажиллагааны сургалтын төлөвлөгөө гарган түүний дагуу сургалт орох; Жил болон улирлын сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө гаргах сургалт орох; Засварын аюулгүй ажиллагааны горим журмын гарын авлагыг хянан шинэчилж авах.
Шалган нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх; Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах; Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх; Компанийн дотоод бодлого журмын биелэлтэд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох.
Өдөр тутмын Мэдээллийн технологийн дэмжлэг үйлчилгээг үзүүлэх Тухайн ээлжиндээ уурхайн талбайн МТ үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэн хэрэглэгчдийн компьютер, ІР утас, сүлжээний принтер, гар болон суурин радио станц зэрэг тоног төхөөрөмжүүд болон түүнтэй холбоотой техник хангамжийн засвар үйлчилгээний асуудлыг хариуцах Нийт хэрэглэгчдэд зориулсан өдөр тумын тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий програм хангамжын тусламж үйлчилгээг үзүүлэх Компанийн газар хэлтсүүдийн үйл ажиллагааны онцлогт зориулсан мэргэжлийн системүүдийн хэрэглэгчийн тусламж үйлчилгээг үзүүлэх Сүлжээ ба серверийн дэд бүтэц Үндсэн сервер өрөө ба switch epeөнүүдийн өдөр тутмын тогтмол үзлэг шалгалт хийж Мэдээллийн технологийн тусламж үйлчилгээний системээр дамжуулан хяналт, бүртгэл хийх Радио дахин дамжуулах станцууд, ІР утас, видео хурал, бусад харилцаа холбооны тасралтгүй байдлыг өдөр бүр хянах Сүлжээ, дотуур холбоо, шилэн кабелын холболт, түүний үзлэг, засвар үйлчилгээг стандарт зааврын дагуу хийж гүйцэтгэх Хэрэглэгчийн сүлжээний холболт, тоног төхоеромжийн хаяглалт, ашиглалтад хяналт тавих Сүлжээ, системийн аюулгүй байдал ба нийцэл Сүлжээ, Системийн тохиргоо, тоног төхөөрөмжийн үзлэг, бүртгэл, засвар үйлчилгээний талаарх анхан шатны баримт бичгүүдийг боловсруулах Хэлтсийн инженер болон менежерт асуудал болон ахиц дэвшлийн талаар мэдээлэл өгч, чухал системийн алдаа болон тасалдлын талаар шуурхай мэдээлэх. Мэдээллийн систем, програм хангамжуудын төлөвлөгөөт засвар үйлчилгээг тогтсон хугацаанд хийх Өдөр тутмын өгөгдөл нөөцлөлтийг хэрэгжүүлэх, хянах Хэрэглэгчийн компьютерын эмзэг байдал, програмын хангамжин аюулгүй байдал, кибер халдлагаас сэргийлэхэд хяналт тавих Хэрэглэгчийн сургалтын материал, гарын авлага, зааварчилгаа бэлтгэх Хэрэглэгчидэд Мэдээллийн системийн ашиглалтын журмыг танилцуулах, зааварчилгаа өгөх
Уурхайн талбайд ашиглаж буй 110/33/6/0.4 кВ цахилгаан хангамж, дэд станц, илд болон далд шугам сүлжээ, гэрэлтүүлгийн систем зэргийн ашиглалт болон урсгал загварыг хариуцаж, шинэтгэх өргөтгөх ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэх; Боловсруулах үйлдвэр, Нуруулдан уусгалт, Уурхайн усан хангамж гэх мэт технологийн процесст хамаарах байгууламжуудын цахилгаан тоноглолын ашиглалт болон засвар үйлчилгээг хариуцах ба гэмтэл гарсан тохиолдолд гэмтлийг засварлах ажлыг Цахилгааны инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, Техникийн ашиглалтын дүрэм, компанийн дотоод журмуудыг чанд сахин баримтална.
Байгаль орчны инженер нь Бороогоулд ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөх Монгол улсын байгаль орчны (БО) холбогдох хууль тогтоомжууд, ISO 14001 стандартыг мөрдөн хэрэгжүүлэх болон Бороогоулд ХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний (БОННҮ) хүрээнд хүлээсэн үүргийг биелүүлэн холбогдох байгаль орчны тайлан, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад Байгаль орчны менежер (БОМ)-т дэмжлэг үзүүлж ажиллана. БО-ны инженер нь Бороогоулд ХХК-ийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх мод үржүүлгийн газар байгуулах, модлог ургамлын үр, тарьц, суулгац бэлтгэн гаргах, шилжүүлэн тарих, усалгаа арчилгаа зэрэг мод тарих, ойжуулах ажлыг хариуцан голлох үүрэг гүйцэтгэн ажиллана. Ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрын арчилгаа, усалгааг 7 хоног, сар, жилээр төлөвлөх, гүйцэтгэлийг хангах ба холбогдох тайлан, мэдээг бэлтгэх. Шаардлагатай тоног төхөөрөмжийн (модны нүх ухаж бэлтгэх, усалгааны системийн гэх мэт) судалгаа гаргах, тоног төхөөрөмжийг хариуцан ажиллана. Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулахтай холбоотой ажлыг бүх шатанд хариуцан ажиллана; 3 сая мод тарих талбай сонголт, тарилтын ландшафтын зураг төслийг хийж БГК-ийн ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулах ажлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагын хүрээнд гүйцэтгэх, Ойжуулах, мод тарих газрыг сонгох холбогдох шаардлагад нийцүүлэн сонгох, ландшафтын архитектурын зураг төсөл гаргах, ойжуулалтын богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн чиглэлээр хийгдэх судалгаа, дотоод гадаад тайлан боловсруулах, төрийн байгууллагад өгөх тайлан, мэдээг холбогдох журам, зааврын дагуу бэлтгэх; Ойжуулсан талбайн бүртгэл хөтөлж, паспортжуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, таримал ойн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулах зэрэг үйл ажиллагаанд шаардлагатай журам, заавар боловсруулах, хянах, хэрэгжүүлэхэд Байгаль орчны хэлтсийн менежерт дэмжлэг үзүүлэх, оролцож ажиллах; Олон нийт, оролцогч талуудад үйл ажиллагааг танилцуулах, мэдээллээр хангах уулзалт, хурал зохион байгуулах, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр шууд удирдлагад дэмжлэг үзүүлэх; Байгаль орчны болон ХАБЭА-ны батлагдсан дүрэм, журам, төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шаардлагатай ХАБЭА-ны дүрэм журмыг гэрээт компанийн болон түр ажилчдаар мөрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах; Ажлын явц, гүйцэтгэл, үр дүнг Байгаль орчны хэлтсийн менежер болон ахлах инженерт тухай бүр тайлагнан ажиллах; Өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэх ба гүйцэтгэлийг шууд удирдлагад эргүүлэн тайлагнаж, шаардлагатай үед холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, 7 хоног болон сарын тайлан мэдээ гаргах; Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн төсөл хөтөлбөрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж холбогдох бүртгэл, мэдээ, тайлан, зураг материалыг тухай бүр хөтөлж хадгалах; Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн ажлыг гүйцэтгэж буй түр ажилтан, гэрээт гүйцэтгэгчийн ажилд хяналт тавих, ажлын гүйцэтгэл, чанарыг шаардлагын түвшинд байлгахыг хариуцах; Төсөл хөтөлбөрийн байгаль орчны холбогдолтой асуудалд анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээг удирдлагаас өгсөн чиглэл зааврын дагуу авч ажиллах; Төслийн хэсгүүдэд байгаль орчны чиглэлээр холбогдох шаардлага, хяналт тавих болон бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх; Тухайн ажилтны мэргэшсэн чиглэл, туршлага эсвэл чадварт тохирсон бусад ажлуудыг шууд удирдлагын зааврын дагуу гүйцэтгэх;
Ахлах операторчийг удирдлага чиглэлээр хангаж ажиллах, компанийн ил уурхайн үйл ажиллагаатай холбоотой сургалтын материал бэлдэх, шинээр журам боловсруулах, журмын шинэчлэлүүдийг хийж гүйцэтгэх, Нийт ажилтнуудыг аюулгүй үр бүтээлтэй ажиллуулахад сургалт болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа, эрсдэлийн үнэлгээ, ажлын байрны үзлэг хийхэд хамтран ажиллаж, технологийн сургалтаар дэмжлэг үзүүлэх.
Ээлжийн мастерын наряд зааварчилгааны дагуу хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэл, гэмтлийг оношилж гагнуурын ажил хийх, төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх; Уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмж, эд ангийн бүрэн бүтэн байдалд анхаарах, хуваарьт үзлэг шалгалт, гагнуурын ажил хийх; Гагнуурын ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, ажиллуулах; Шаардлагатай тохиолдолд механикийн ажил хийж гүйцэтгэх; "Бороогоулд" ХХК-ий хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинтой холбоотой дүрэм журмыг баримтлан ажиллах;
Банкны гүйлгээний нэхэмжлэхийг холбогдох нэгжүүдээс хүлээн авч санхүүгийн системд PR, PO үүссэн батлагдаж төлбөр гарахад бэлэн болтол хяналт тавих; Банкны төлбөрүүдийг бэлтгэж төлбөр хийгдэхэд бэлэн болгох, банкаар төлбөр төлөх, төлөгдсөн төлбөрүүдийг санхүүгийн системд оруулах; Бусад гүйлгээнүүдийн журналыг бэлтгэн ахлах ажилтнаар хянуулж системд оруулах; Сар, улирал, жилийн тайлан гаргахад оролцох; Төлбөрүүдийн дахин давтагдашгүй дугаар бүхий баримтууд бичигдсэн эсэхэд хяналт тавих, шаардаж баримт авах; Мөнгөн урсгалын мэдээ гаргах, удирдлагад шаардлагатай бусад мэдээллийг бэлтгэх;
Уурхайн хана мөргөцөг, түвшингийн геологийн зураглалыг үйлдэж, геологийн дээжлэлт явуулан ордын геологийн моделийг үүсгэх, ордын нөөцийн болон металл авалтын модель үүсгэхэд үндэс болох мэдээлэл цуглуулах, уурхайн хананы дизайн, ордын геотехникийн судалгаанд хэрэглэгдэх мэдээллзийг бий болгох мэдээ тайлан гаргах.
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилбар, ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлбэр; Хүний нөөцийн нөхөн хангалт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа; Ажилтны ёс зүй, сахилга батыг өндөржүүлэх үйл ажиллагаа; Хүний нөөцийн программ хангамжтай холбоотой үйл ажиллагаа;
Боловсруулах үйлдвэр, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн, жил, улирал, сар, долоо хоногийн засварын төлөвлөгөө гаргах, урт хугацааны буюу 3 жилийн засварын Component change ажлын гаргаж, өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлын нэгдсэн бүртгэл түүхийг хөтлөх. Боловсруулах үйлдвэр, ил уурхайн машин механизмын ашиглалтын зааварчилгаа, засвар үйлчилгээний зааварчилгааг судалж, СМMS-д тоног төхөөрөмжийн бүртгэл, /Standard job/ стандарт ажил дээр тулгуурласан /MST/ хуваарьт засвар, үйлчилгээ, component change ажлуудыг үүсгэх. Долоо хоногийн төлөвлөгөөний дагуу өдөр тутамд хийгдэх засвар үйлчилгээний ажлын багц нарядыг СМMS-д дуудаж, үүсгэсэн бүртгэл зөв, бүрэн гүйцэд гарсан эсэхэд хяналт тавих. Ил уурхай, боловсруулах үйлдвэрийн сар, улирал, жилийн ажлын төлөвлөгөөтэй засварын ажлын төлөвлөгөөг уялдуулж засварын ажлын төлөвлөгөөнд хяналт тавих. Төслүүд дээр ашиглагдах техникүүдийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс, жил, улирлын төлөвлөгөөгөөр хийгдэх засвар үйлчилгээний ажилд шаардагдах сэлбэг хэрэгсэл, шатах тослох материалын бэлэн байдалд хяналт тавих, хангамж, санхүү, эдийн засгийн хэлтэстэй хамтран ажиллах. ЦЗМС-д үүсгэж сэлбэг бүртгэлжүүлсэн засвар үйлчилгээний ажлын нарядны утга, төрөл, тэдгээр ажилд хэрэглэгдсэн материалын тайланг зардал хэлбэрээр гаргаж дүгнэлт, тайлан гаргах. Хийгдсэн засварын ажлын төрлийн кодчилсон /Table file, code/ бүртгэлээр гарсан тайланд дүн шинжилгээ хийх. Monthly variance, улирлын Гүйцэтгэлийн түлхүүр үзүлүүлэлтийг хөтлөх. Шинэ төслийн техник тоног төхөөрөмжтэй холбоотой судалгаа хийх.
Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх; Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;
ГТБАгуулахтай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх: Түлш захиалах, хүлээн авах, түгээх, системд түлш оруулах, өдөр тутам болон сарын тооцоо гаргах, хэрэглээнд хяналт тавих, түлшний танкнууд болон түгээгүүр, тоолуур, насос, шугам хоолой болон бусад тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хянах, мэдээлэх, засварлах, хэмжих хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэмжих хэрэгслүүдийг зохих стандартын дагуу баталгаажилтад хамруулах, мэргэжлийн байгууллагуудын гаргасан заавар зөвлөмж, стандартуудыг дагаж мөрдөх; ГТБАгуулах, ШТС-ын орлого, зарлагын тооцоо хийх, түлш хүлээн авах, хэвийн хорогдлын тооцоо хийх анхан шатны бүртгэл маягтыг хөтлөх; ГТБАгуулах, ШТС-ын галын аюулгүй байдлыг хангаж норм дүрэм стандартыг хэрэгжүүлэх; Агуулахын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох; Химийн бодисын зохих сургалтуудад хамрагдсанаар химийн бодис хүлээн авах, олгох, тооллого хийн ажиллах; Сэрээт ачигчаар бараа буулгах; Зохих сургалтад хамрагдсанаар даралтат хийн баллонтой харьцах, ачих, буулгах; Даралтат хийтэй ажиллах;
Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны өдөр тутмын технологийн горим, хүдрийн дээж бэлтгэх; Технологийн судалгаа хийх, урвалж болон ган бөмбөлгийн хэрэглээ, дамжлагуудын дээжлэлтүүдэд хяналт тавих; Батлагдсан төсөв тооцооны дагуу зорилтот үзүүлэлтүүдийг ханган үр бүтээлтэй ажиллах;