“БЧГ” ХХК-НИЙ ТАНИЛЦУУЛГА
Тус компани нь анх 2009 онд “БЧГ” нэртэйгээр санаа бодол, зорилго нэгтэй хамт олон барилгын засал, чимэглэл, сантехник, цахилгааны угсралт, тэдгээрийн засвар үйлчилгээг компани, ААНБ-уудтай хамтарч туслан гүйцэтгэгчийн гэрээгээр баригад болон хувиараа үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2012 оны 2-р сард “БЧГ” ХХК болон өргөжин тэлж үйл ажиллагаагаа явуулж байна.
Барилга угсралт болон Нимгэн төмөр хийцийн үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. “Номунтабак” ХХК-н 123м2 талбайтай гражийн өргөтгөл, 322м2 үйлдвэрийн барилгын өргөтгөл, 2015 оны 2 сард БЗД-н 28-р хороонд 22 айлын айлын 5 давхар оронсууцны барилга, 2015 оны 8 сард Хэнтий аймгийн Хэрлэн хороололн А-60 дугаар байрны барилга, 2016 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан “Хогийн сав болон хог ачих төхөөрөмж” хийж гүйцэтгэж хүлээлгэж өгч ашиглалтанд өгсөн.
Манай компани нь 2 удирдах ажилтан, зөвлөх инженер 2, барилгын инженер -2, хөдөлмөр хамгааллын инженер -1, сантехникийн инженер 2, дулааны инженер -2, цахилгааны инженер -2, туршилт тохируулгын инженер -5, орлогын нягтлан-1, болон инженер техникийн 18 ажилчид нийт 37 ажилтай бөгөөд үүнээс 70 гаруй хувь нь дээд тусгай дунд боловсролтой хүмүүс ажиллаж байна.
Цаашид тус “БЧГ” ХХК-ийн хамт олон бид Барилга угсралт болон Нимгэн төмөр хийцийн үйлдвэрлэлд өөрчлөлт оруулах, үйлчилгээний соёлч шуурхай байдлыг хэвшүүлэх мөн уг салбартаа тэргүүлэгч, нэр хүндтэй компани болтлоо өргөжин тэлэх зорилт тавин ажиллаж байна.
Бид Чанартай Гүйцэтгэнэ
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2012
30