Одоогоор мэдэгдэл алга байна

Баатарван Транс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Аж ахуйн ажилтан /Өмнөговь аймаг-Гурвантэс/

Цахилгаан үүсвэрийг өглөө, өдөр, оройн ээлжинд унтрааж асаах Цахилгааныг унтраасаны дараа нарны толийг сэлгэн залгалт хийх Кемпэд үүссэн цахилгааны гэмтлийг илрүүлж, засварлах Сантехникийн засварын ажлыг хийж гүйцэтгэх Мужааны ажилтай холбоотой үүссэн ажлуудыг хийж гүйцэтгэх ХАБЭА-г ханган мөрдлөг болгон ажиллах, Шууд удирдлагаас өгсөн чиг үүргийг дагуу ажиллах,

Тогооч-Өмнөговь аймаг Гурвантэс сум

Ээлжийн ажилтнуудын өглөөний цай, өдөр, оройн хоолыг ахлах тогоочийн удирдлага дор бэлтгэх; Эрүүл ахуйг ханган ажиллах; ХАБЭА-г ханган ажиллах; Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэртэй байх 80-90 ажилчдын хоол хийнэ.

Угаагч /Уурхайн кэмпэд байрлан ажиллах-Өмнөговь/

Кэмпийн гал тогоонд угаагчийн үүрэг гүйцэтгэнэ. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу бусад шаардлагатай ажил үүргүүдийг гүйцэтгэнэ.  

Дотоод хяналт аюулгүй байдлын ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Өмнөговь Гурвантэс суманд ажиллах Уурхайд нэвтрэх ажилтнууд  болон гадны зочдын бичиг баримтыг шалгах, орох гарах бүртгэлд хяналт тавих; Дэг журмыг сахиулах, хулгай гэх ёс зүйд нийцэхгүй ажиллагаанаас байгууллагын эд хөрөнгийг хамгаалах;  Уурхайд ирэх, буцах зочид, иргэн, ажилтанд зохих журмын дагуу харуул хамгаалал, аюулгүй байдлын шаардлага тавих; Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналт тавих  

Уулын ашиглалтын инженер- Өмнөговь Гурвантэс

Ил уурхайн болон овоолгын загвар гаргах. Уурхайн төлөвлөлт зохион байгуулалтын үйл ажиллагааны инженерчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх. Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад чиг үүргүүд  Төр захиргааны байгууллагаас тавих шаардлагуудын хэрэгжилтийг ханган ажиллах /АМГТГ/

Бүртгэлийн ажилтан-Өмнөговь Гурвантэс

Засварын үйл явц, сэлбэг хэрэгслийн зардал, засварын үйл ажиллагааг үр ашигтай ажиллаж байгаа эсэх дээр тоон мэдээллүүдийг цуглуулах, хяналт тавих, дүн шижилгээ хийх, сайжруулах/ Тайлан гаргах Ажлын гүйцэтгэлээр үнэлэх журмын дагуу бүртгэл хийх, хянах, тайлагнах Засварын сэлбэг хэрэгслийн захиалга үүсгэх, агуулахын үлдэгдэлд хяналт тавих Засварын өдөр тутмын ажлын мэдээ тайланг авч бүртгэлжүүлэх Техникийн төлөв байдлын мэдээ гаргах Засварын график төлөвлөгөө боловсруулах

Диспетчер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  Уурхайн тоног төхөөрөмж уулын ажил болон үйлдвэрлэлийн цаг бүртгэлийг хөтлөх, бүртгэлжүүлэх, мэдээллийг хадгалах Ажлын уялдаа холбоог сайжруулан мэдээллийг цаг хугацаанд нь түргэн шуурхай ахлах ажилтнуудад мэдэгдэх, ажлын цаг ашиглалт, техникийн бэлэн байдалд хяналт тавих Уулын ажил засварын ажлын уялдаа холбоог нэмэгдүүлж, засварын дуудлагын цаг алдалгүй мэдээллэх бүртгэх Өдөр бүр уулын болон засварын мэдээ мэдээллийг удирдах албан тушаалтнуудад мэдээллэх, Үзлэгийн хуудас болон бусад бичиг баримтыг архивлах, хадгалах хамгаалалтанд анхаарч ажиллах Түлш олголтын мэдээг нэгтгэн гаргаж өгөх Сул зогсолт, засварын цаг, мото цагийн бүргтэл гэх мэт бүртгэлүүдийг тогтмол үнэн зөв, шуурхай бүртгэх;

Экскаватор оператор-Өмнөговь, Гурвантэс сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 20/10 ээлжээр ажиллах боломжтой  Уулын ажлын төлөвлөгөө нарядын дагуу олборлолтын ажлыг гүйцэтгэх; Тухайн сарын бүтээл, гүйцэтгэлийн дагуу үр бүтээлтэй ажиллах; Мөрөгцөг, техник хоорондын олборлох үеийн орон зайн мэдрэмжтэй байх; Хариуцсан техникт хайр гамтай хандан ажиллах; ХАБЭА-г ханган ажиллах; Hyundai 3000, 5000-дээр ажиллах 

Ховоны оператор- Өмнөговь Гурвантэс сум

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  Уулын ажлын төлөвлөгөө нарядын дагуу олборлолтын ажлыг гүйцэтгэх; Тухайн сарын бүтээл, гүйцэтгэлийн дагуу үр бүтээлтэй ажиллах; Хариуцсан техникт хайр гамтай хандан ажиллах; ХАБЭА-г ханган ажиллах;

ХАБЭА ажилтан-Өмнөговь аймаг Гурвантэс сум

ХАБЭА-н стандарт, дүрэм, журмын дагуу ажилтныг ажил үүргийг нь гүйцэтгүүлэх, байнгын хяналт тавьж, зөвлөмжөөр хангах ХАБЭА-тай холбоотой санал, санаачилга гаргаж, үйл ажиллагаануудыг зохион байгуулах Хөдөлмөр хамгааллын асуудлаар ажилчдын сургалтын материал боловсруулах,  хэрэгцээг тодорхойлох, сургалт зохион байгуулах чадвартай байх.  ХАБЭА-н сургалт төлөвлөх, сургалт арга зүйгээр хангаж ажиллах Хөдөлмөр хамгааллын талаарх танилцуулга хийх, ээлжит, ээлжит бус, зорилтот шалгалтыг зохион байгуулах, ахлах ажилтнуудыг сургах замаар хамтран ажиллах Сар болон улирлын төлөвлөгөө гаргаж, тайлагнах 20/10 ростероор ажиллах боломжтой

Засварчин-Өмнөговь аймаг Гурвантэс сум

Гүйцэтгэх үүрэг: Уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх; Техникийн эвдрэл гэмтлийг хурдан шуурхай тогтоож, анализ хийн засварлах, шаардлагатай сэлбэг материалын төлөвлөгөө, захиалга гаргах; Автын цахилгаан, гидро систем, хөдөлгүүр засварын мэдлэг сайн бол давуу талтай ХАБЭА-н шаардлагуудыг ханган ажиллах; Шууд удирлагаас өгсөн чиг үүргийн дагуу ажиллах;  

Кемпийн ахлах тогооч-Өмнөговь аймаг Гурвантэс сум

Кемп-д байрлаж буй нийт ажилтнуудад илчлэг сайтай амт чанартай хоолоор хангаж, хоол үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах Хэрэглэгдэх түүхий эд, материалыг технологи картын дагуу түргэн шуурхай бэлтгүүлэх, харьяалах ажилтнуудыг удирдлагаар хангах Хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг чанд мөрдөн ажиллах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Парисын гудамж 24-р байр IC Tower 7 давхар 702 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.