"Ачмаг Хайрхан" ХХК нь 2008 онд байгуулагдсан, 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани юм. Компанийн өөрийн эзэмшлийн 2 га газрын хүрээнд аж ахуйн бараа материалыг хадгалах зориулалттай гаалийн хяналтын бүс, энгийн ачиж буулгах талбай, агуулах болон гаалийн баталгаат агуулахыг байгуулж, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын хараа-2050” болон бусад стратегийн баримт бичгүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Үүнтэй уялдуулан баталгаат агуулахын салбарт 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр зорин, Монгол Улсын ачаа тээврийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
Цаашид компанийн засаглалыг сайжруулан, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх зорилтын хүрээнд дараах олон улсын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
ISO 14001 – Байгаль орчны менежментийн тогтолцоо
ISO 9001 – Чанарын удирдлагын тогтолцоо
ISO 45001 – Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
ISO 27001 – Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
ISO 21500 – Төслийн менежментийн олон улсын арга зүй
"Ачмаг Хайрхан" ХХК нь хариуцлагатай, тогтвортой, дэлхийд өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлэгч компани болох зорилгынхоо хүрээнд энэхүү стандарчлал, хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ажиллах болно.
1. Гааль, татвар
2008
10