“Ар Үр Интернэшнл” ХХК нь 2017 оны 12-р сард анх БНСУ-ын гадаад худалдааны холбоо болох “КОТРА Улаанбаатар” байгууллагын дэмжлэгийн хүрээнд БНСУ-д үйлдвэрлсэн бараа бүтээгдэхүүнийг импортлох зорилгоор байгуулагдсан.
Бид 2018 онд анхны худалдан авалтаа БНСУ-ын Эгүжан органик хүнсний үйлдвэрийн Хонхон цэцгийн үндэстэй – Зөгийн бал, Удвал цэцэгтэй – Зөгийн бал гэсэн хоёр төрлийн цэцгэн хандтай зөгийн бал, ReadyQ брэндийн шар тайлах ундаа, Exoden брэндийн шүд цайруулах шүдний ОО сойз болон Дэллос брэндийн алое жүүсний 23 нэр төрлийн жүүсийг 1000 ам.долларын зээлийн эрхтэйгээр туршилтын импорт хийн үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлсэн.
Манай компанийн амжилтай нэвтрэлт хийсэн анхны бүтээгдэхүүн нь БНСУ-ын Деллос брэндын Алое Вера жүүсний лаазтай 240 мл-ийн савалгаатай 11 төрөл, 500 мл-ийн савалгаатай 5 төрөл болон 1500 мл-ийн савалгаатай 5 төрлийн нийт 21 төрлийн бүтээгдэхүүн юм.
2020 оноос БНСУ-ын Ворлд Фүүд Сервис компанийн МОМС брэндийн 500 мл-ийн савалгаатай 5 төрөл болон 1500 мл-ийн савалгаатай 5 төрлийн нийт 10 төрлийн бүтээгдэхүүнийг импортлон амжилттай зах зээлд амжилттай нэвтрүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. 2022 онд 20тн-ийн багтаамжтай чингэлэгээр 10 контайнер бараа бүтээгдэхүүн импортоор авч байна.
2023 онд БНВУ-ын Винат компанийн шингэн кофе /шилтэй болон лаазтай/, энергийн ундаа, хийжүүлсэн ундаа болон 100 хувийн жүүсийг нийт 30 төрлийн шингэн хүнсийг импорлон зах зээлд байршуулсан.
2024 оны 8 сараас өөрийн худалдааны “OORTOO ECO SYSTEMS” -ийг худалдааны үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.
Анх байгуулагдсан цагаасаа борлуулалтаа Номин сүлжээ, Сансар сүлжээ, Е-Март сүлжээ, М-Март, Си-Юү сүлжээ, Дүүхэй сүлжээ, Наран март, Серкл-К сүлжээ зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулалтаа хийж ирсэн.
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2017
10