Хариуцуулан өгсөн тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид түргэн шуурхай, аюулгүй тээвэрлэн хүргэх, түгээлтийн автомашины сервис үйлчилгээг цаг тухай бүрд нь чанартай хийж гүйцэтгэх.
Хариуцсан хавтгайн борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, одоогийн харилцагчдаа хадгалах, шинээр харилцагч татах талаар идэвхи санаачлагатай ажиллах.
Компанийн санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, төсөвлөлт, мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж, үр нөлөөг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр санхүүгийн албаны контроллингийн багт ажиллана.
Хариуцсан сувгийн маркетингийн төлөвлөгөө, төсөв боловсруулах идэвхжүүлэлтийн арга хэрэгслэлүүдийг ашиглан тухайн сувгийн харилцагч, хэрэглэгч, худалдан авагчийн сонголтод нөлөөлөх, борлуулалтыг дэмжих. Харилцагчдад борлуулалт болон үйлчилгээний стандартыг хөгжүүлэх, хэрэглээг дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх. Брэндийн мэдээллийг түгээх, худалдааны маркетингийн судалгаа шинжилгээ арга ажиллагааг хэрэгжүүлэх, хянах.
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг гүйцэтгэх, үйлдвэрлэлийн тасралтгүй, жигд ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах.
Үйлдвэрийн байр руу нэвтэрч буй ажилтнуудад хяналт тавих Байгууллагын эд хөрөнгө, бараа материал, орчин тойрны эмх цэгцэнд хараа хяналт тавих Хүний нөөцийн идэвхжүүлэх бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, дэмжин ажиллах Ажилтнуудын нүүрийг төхөөрөмжид таниулах Зочид угтаж авах
Батлагдсан төлөвлөгөөний дагуу бүтээгдэхүүнийг чанар, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх.