Одоогоор мэдэгдэл алга байна

АРК АМУ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани нь Монгол Улсын зочлох үйлчилгээ,аялал жуучлалын салбарт дижитал хувьсгал авчрах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан.Бид технологийн давуу тал ,хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн онцлогт тулгуурласан буудлын захиалгын ухаалаг системийг бүтээж, аялал, амралт, ажил хэргийн бүхий л зорчигчдод зориулсан хялбар, найдвартай, хүртээмжтэй шийдлийг санал болгож байна.

Бидний эрхэм зорилго бол зочин,буудал, хоёрыг хурдан, төвөггүй холбох гүүр болж, хэрэглэгч бүрийн цаг хугацаа, тав тухыг хэмнэсэн шинэ жишгийг бий болгох явдал юм.

Бид инновацид суурилсан, хэрэглэгч төвтэй үйлчилгээг соёлыг төлөвшүүлэх, Монгол орны аль ч бүс нутагт аялж буй хэн бүхэнд буудал захиалах боломжийг гар утсаасаа ганц товшилтоор шийдэх боломжийг олгож байна.

Технологи, итгэлцэл, хамтын үнэ цэнэ-бидний үнэ цэнэтэй хөрөнгө юм. Өнөөдрийн аяллыг илүү ухаалаг, маргаашийн салбарыг илүү хүчирхэг болгохыг бид зорьдог.

  • Алсын хараа

    “Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорчигчдод зориулсан буудлын захиалгын хамгийн найдвартай, хүртээмжтэй, ухаалаг платформыг хөгжүүлж, дотоодын зочлох үйлчилгээний салбарт дижитал шилжилтийг тэргүүлнэ.”

  • Эрхэм зорилго

    Хэрэглэгчдэд буудал захиалах процессыг хялбар, хурдан, найдвартай болгох ухаалаг технологиор дамжуулан Монгол Улсын зочлох үйлчилгээний чанарыг шинэ түвшинд хүргэнэ.”

  • Уриа

    Амралтаа ухаалгаар төлөвлө – Бидэнтэй хамт!"

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Үнэт зүйлс

    Инноваци ба технологи — Шинэ санаа, дэвшилтэт технологийг ашиглан буудал захиалгын шинэ стандартыг тогтооно.

  • Байгуулагдсан он

    2025

  • Ажилтны тоо

    9

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Хан уул дүүрэг, 20-р хороо, LITTLE VINES М1 барилга 15 давхар 1508тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.