Үнэгүй120,000₮Хямдрал: % offСургалтад бүртгүүлэх
notebook10
avatar16,108
time3:13:10
4.4
(19)

Хичээлийн тухай

 Монгол хэл бол монгол үндэстний төрөлх хэл буюу “эх хэл” юм. Эх хэлээ сурч эзэмших нь бидний нийгмийн үүрэг төдийгүй бусадтай харилцах, ойлголцох анхдагч хэрэгцээнээс гадна аливаа мэдээллийг хүлээн авч боловсруулах, мэдлэг боловсрол эзэмших түлхүүр болдог билээ. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт даяаршиж, олон улсын харилцаа өргөжин, техник технологи шинээр нэвтэрч буйн зэрэгцээ эх хэлний талаар баримтлах бодлого, сургалтын чанар зэрэгтэй холбоотойгоор нийтийн эх хэлний боловсрол доройтож, алдаатай бичих, буруу ярих, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд найруулга зүйн алдаа гаргах зэрэг асуудал ихээр ажиглагдаж байна. Тиймээс олон нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх үүднээс монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн үндсэн тулгуур ойлголтыг багтаасан монгол хэл, найруулга зүйн 10 хичээлийг бэлтгэн хүргэж байна.

Хичээлийн хөтөлбөр

  • Монгол хэлний зөв бичих дүрэм
  • Монгол хэлний найруулга зүй
  • Үгийн найруулга
  • Үгийн сангийн найруулга
  • Өгүүлбэрийн найруулга
  • Зөв боловсон ярихуй
  • Найруулан бичих чадвар
  • Найруулгын алдаа
  • Эх зохион найруулж бичих чадвар
  • Бичиг баримтын найруулга

 

userБагш:
Энхжаргал Уранбилэг
  • МУИС-ийг “Монгол хэл, уран зохиолын багш - судлаач” мэргэжлээр бакалавр (2011 он)
  • МУИС-ийг Хэл бичгийн ухааны магистр (2013 он)
  • БНХАУ, ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн докторант (2019 оноос)

Ажлын туршлага:

  • 2012-2015 он “Монсудар паблишн” ХХК-д Монгол хэл, толь бичгийн редактор
  • 2015-2017 он “Нээлттэй мэдлэг боловсролын сан” ТББ-ын Монгол хэлний мэргэжилтэн
  • 2017-2022 он МУИС-ийн “Монгол судлалын хүрээлэн”-ийн эрдэм шинжилгээний ажилтан