Үнэгүй100,000₮Хямдрал: % offСургалтад бүртгүүлэх
notebook13
avatar3,804
time1:14:12
5
(10)

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар жилд ойролцоогоор 2,78 сая хүн ажлын байрны осол гэмтэл, холбоотой өвчлөлөөр нас барж 374 сая орчим хүн ажлын байранд гэмтэж бэртдэг байна.

Иймээс тухайн улс орны хууль, эрх зүйн шаардлага ямар байх, тухайн байгууллагын том, жижиг, ашгийн болон ашгийн бус байхаас үл хамааран ажлын байран дахь анхны тусламжийн боловсролын талаар ажил олгогч нар, ажилтнууд бүгд тохиолдож болзошгүй ажлын байрны осол гэмтэл, өвчлөлийн үед үзүүлэх анхны тусламжийн боловсролын талаар анхаарал хандуулах ёстой.


Хичээлийн хөтөлбөр 

  • Анхны тусламжийн тухай ойлголт, зарчим, Хууль, эрхзүйн асуудлууд, Ослын газрын үнэлгээ
  • Ухаангүй осолдогчид үзүүлэх анхны тусламж
  • Цус алдалт, шарханд үзүүлэх анхны тусламж
  • Яс, булчингийн гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
  • Хорт хий, шингэнд хордсон үед үзүүлэх анхны тусламж
  • Түлэгдэлтэд үзүүлэх анхны тусламж
  • Анхны тусламжийн хайрцаг, иж бүрдэл
    Мөн бүх төрлийн шалтгаант ухаангүй байдал үүссэн үед хэрхэн анхны тусламж үзүүлэх, шаардлагатай тохиолдолд Зүрх, уушгины сэхээн амьдруулалтыг хэрхэн хийх талаар хүргэх болно.

 

userБагш:
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг

“Монголын улаан хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар Их хурал 1939 оны 4 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталжээ. Энэ өдрийг Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН) байгуулагдсан өдөр гэж тэмдэглэдэг. 1959 онд МУЗН нь Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд 84 дэх гишүүнээр элсжээ. 1994 онд МУЗН-ийн Хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны суурин төлөөлөгч Монголд Улсад ажиллаж эхэлжээ.