notebook5
avatar37
time1:32:09
0
(0)

Би юу сурах вэ?

 Дижитал маркетинг нь бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайлтын систем, сошиал медиа, мэйл, өөрийн веб хуудас гэх мэт дижитал сувгуудыг ашиглан одоогийн болон ирээдүйн хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл хүргэж, харилцаа үүсгэдэг маркетингийн аргачлал юм. Digital Marketing Skills буюу Дижитал маркетингийн ур чадварын цуврал хичээл нь нийт 5 хэсгээс бүрдэнэ. Энэхүү 5 цуврал хичээл нь өөр хоорондоо холбоотой, нарийн уялдаатай байдлаар хийгдсэн. Та Дижитал маркетер болох гэж байгаа бол эдгээр ур чадваруудыг сураарай. 

Хичээлийн хөтөлбөр

  • Дижитал маркетинг гэж юу вэ? 
  • Хэрхэн өөрийгөө Брэнд болгох вэ? Та өөрийнхөө бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийг төлөөлж чадах хамгийн чухал хүн мөнөөсөө мөн. Гол нь өөрийгөө хэрхэн брэнд болгох вэ?
  • Influencer буюу Нөлөөлөгч нартай хэрхэн харилцах вэ? Хамгийн үр дүнтэй хамтын ажиллагааг хэрхэн бий болгох аргачлал
  • Мега нөлөөлөгч буюу олны танил хүмүүстэй үр дүнтэй харилцааг үүсгэх
  • Дижитал маркетингийн цаашдын чиг хандлага, голлох трендүүд юу байх вэ? Түүнд хэрхэн уялдаж, борлуулалтаа нэмэгдүүлэх вэ?

 

userБагш:
Дамдиндорж Жаргалсайхан

Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "Стартап терминал" төвийн гүйцэтгэх захирлаар 2019 оноос хойш ажиллаж байна.

Ажлын туршлага

  • 2007 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарт орчуулагч, нэвтрүүлэгч, гадаад харилцааны  чиглэлээр ажилласан
  • 2007 оноос хойш хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж байгаа туршлагатай
  • 2015 оноос хойш бизнесийн салбарт гадаад харилцаа, маркетингийн чиглэлээр ажиллаж байна