notebook37
avatar1
time2:12:27
0
(0)

Би юу сурах вэ?

Camtasia нь дэлгэцийн бичлэг, видео эвлүүлэг хийхэд зориулагдсан программ хангамж ба төрөл бүрийн программ дээр боловсруулсан файлыг нэгтгэн засварлах боломжийг олгодог. Мөн цахим сорил боловсруулах боломж бүхий сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах боломжийг агуулдаг.  

Программ хангамжийг бүрэн ашиглахын тулд таны компьютерт камер, чихэвч, микрофон зэрэг төхөөрөмжүүд суурилсан, программ хангамжийн түвшинд тохируулга хийгдсэн байх шаардлагатай. Camtasia программтай ажиллах үед Camtasia studio Project (.camproj)  өргөтгөлтэй байх бөгөөд Project файлд нэр өгч хадгалснаар тухайн файлд засвар хийх боломжтой. 

Хичээлийн хөтөлбөр

  • Camtasia программын үндсэн ойлголт 
  • Засварлах үйл ажиллагаа 
  • Хэрэгслүүд, эффектүүд
  • Баг, хэсэг бүлгээр ажиллах
  • Анимац ба төрх байдлууд 
  • Гаднаас оруулсан медиатай ажиллах 
userБагш:
Дашдэмбэрэл Болдбаатар

“Бүтээлч хөгжүүлэлт” төрийн бус байгууллага гүйцэтгэх захирал

• "Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэн"-ийн багш
• UNESCO UNITWIN_Handong Global University Онлайн сургалтын багш
• Боловсролын ерөнхий газарын захиалгат болон төрөлжсөн сургалтын багш
• Цахим сургалтын технологийн судлаач