Үнэгүй120,000₮Хямдрал: % offСургалтад бүртгүүлэх
notebook10
avatar19,256
time2:03:52
4.7
(13)

Би юу сурах вэ?

 AutoCAD програмын хувилбарууд нь инженерийн зураг төсөл боловсруулах ажилд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа систем юм. Уг системийг ашиглан хавтгайн болон огторгуйн зураг төслийг боловсруулах, огторгуйд зурагдсан объектын бодит зургийг өндөр төвшинд дүрслэх, нэг зурсан зургаа масштаб, проекцийн хувьд олон хэлбэрээр харах, хэвлэж гаргах боломжтой. Мөн өөрийн програмчлалын хэлийг ашиглан тооцоолол хийж зургийн үйл ажиллагаагаа программчлах боломжтой юм. Орчин үед гараар зурж чадахгүй ч төсөөлөл тань байгаа тэрхүү дүрслэлийг энэхүү програмын тусламжтай дүрсжүүлэн хавтгай дээр буулган цаасан дээр гаргаж бодит ажил хэрэг болгоход тань хэрэгтэй хамгийн өргөн ашиглагддаг програм юм. 


Хичээлийн хөтөлбөр

  • Програмын үндсэн тохиргоонууд
  • Анхан шатны командууд
  • Командын хэрэглээ 
  • Командын хэрэглээ line properties болон text & dimention тохиргоо
  • Масштабыг ашиглах нь
  • Цаасны хэмжээ тохируулах, хэвлэх тохиргоонууд

 

 

userБагш:
Буянтогтох Ууганбаяр

"Гоби Травэл" компанийн Архитектор, Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийг "Барилга архитектур"-ын мэргэжлээр бакалавр зэргээр төгссөн.

Ажлын туршлага

2017 оноос хойш хувь хүн болон албан газрын барилгын дизайнер болон гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай.