Одоогоор мэдэгдэл алга байна

Хасбанк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
БАРИЛГЫН ШИНЖЭЭЧ

Шинэ болон баригдаж буй барилга байгууламж болон их засварын ажлын техникийн бичиг баримт, төсөвт өртөг, зураг төсөл, техникийн болон бусад бичиг баримтуудыг хянах, барилгын гүйцэтгэл болон санхүүжилтийн бодит хэрэгцээг тодорхойлох, барилгын дүгнэлт гаргах; Зээл олгосны дараах хяналтыг хэрэгжүүлэх, барилгын явцын газар дээрх хяналт хийх; Барилгын зээлд тавигдах шаардлага, судалгаа, хяналт хийх журам заавар боловсруулахад бусад газар хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах,

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН

Байгууллагын эрхэм зорилго, зорилтод хүрэхэд хүний нөөцийн бэлэн байдлыг хангаж бүрдүүлэх, сонгон шалгаруулах, хүний нөөцийн удирдлагыг  хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллагын соёлыг түгээх, бэхжүүлэхтэй холбоотой арга хэмжээ зохион байгуулах, холбогдох ажилтнуудыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах, хөдөлмөрийн харилцааг зохион байгуулах.

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

Харилцагчийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг холбогдох бодлого, журам, заавар, харилцагчийн үйлчилгээний стандартын дагуу санал болгох, хүргэх, борлуулах, харилцагч төвтэй банк болохын төлөө ажиллах.

ТӨСӨЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Банкны цахим сувгуудыг шинэчлэх, сайжруулах чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, санал боловсруулах, төсөл хэрэгжүүлэлтэнд оролцох; Банкны үйл ажиллагааны процессыг автоматжуулах, сайжруулахталаар судалгаа шинжилгээ хийх, санал боловсруулах, төсөл хэрэгжүүлэлтэнд оролцох; Технологийн шинэ, дэвшилтэт боломжуудыг банкинд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, санал боловсруулах, төсөл хэрэгжүүлэлтэнд оролцох;

ЖОЛООЧ

Банкны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад автомашинаар үйлчлэх Автомашины эд анги сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үечилсэн засвар, үйлчилгээг тогтмол хийлгэх; Явсан зам км-ын зарцуулсан шатахуун ба тос материалын тооцоог өдөр бүр хөтлөх Автомашиныг цэвэр цэмцгэр байлгах, автомашины цэвэрлэгээг тогтмол хийх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар

БАНКИР /ТӨВ САЛБАР/

Салбар, тооцооны төвийн одоогийн болон шинээр татах зорилтот иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хариуцаж, харилцагчийн үндсэн банк болохын төлөө ажиллах Банкны цогц үйлчилгээг холбогдох хууль дүрэм, бодлого журам, заавар, стандарт, нөхцөлийн дагуу харилцагчид үзүүлэх;

ХАРИЛЦАГЧИЙН ЗӨВЛӨХ /ОПЕРАТОР/

Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч болон иргэдэд үнэн зөв шуурхай мэдээлэх, тэднийг өөрсдийн хүсэлт зорилгод нийцсэн үйлчилгээг авахад туслах, харилцагчийн санал хүсэлтийг дамжуулах замаар харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх 

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Олон улсын төслийн удирдлагын аргачлалд нийцүүлэн төслийн удирдлагын процессыг шинэчилж сайжруулах, мэдээллийн технологийн төслүүдийн хувьд төслийн удирдлагаар хангах болон төслийн удирдлагын бодлого журмын хэрэгжилтийг хянах, дэмжлэг үзүүлэх. Төслийн удирдлагын аргачлалын дагуу хариуцсан төслийг удирдах, төслийг удирдахтай холбоотой үүргүүдийг гүйцэтгэх; Төслийг хэрэгжүүлж буй процессуудад анализ хийж сайжруулалтуудыг олон улсын аргачлалд нийцүүлэн гүйцэтгэх, хэрэгжүүлэхтэй холбоотой үүргүүдийг гүйцэтгэх; Төслийн удирдагчдад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хянах; Төслүүдийн явцын мэдээллүүдийг цуглуулж, нэгтгэж тайлагнах, PMIS бүрдүүлэх;  Төслийн удирдлагын сургалт явуулах;

ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР /PREMIUM САЛБАР/

Лизингийн газрын үнэ цэнтэй харилцагчдад санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, тэдгээрээс эх үүсвэр татах, салбарын харилцах, хадгаламжийн төлөвлөгөөг хангах, биелүүлэх;

ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН /АВТОМАШИНЫ ЛИЗИНГИЙН ТӨВ/

Бэлтгэн нийлүүлэгч дээр байрлах Лизингийн салбарт ажиллах  Шинэ суудлын машин болон хүнд даацын машин механизмын лизинг, дугаартай автомашин худалдаж авах зээл болон орон сууцны зээлийг олгох, төлүүлэх ажлыг хариуцан хийж гүйцэтгэх  

АТМ-ЫН ИНЖЕНЕР

АТМ-ын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангаж, өдөр тутмын засвар, үйлчилгээ болон програм хангамжийн найдвартай ажиллагааг хариуцан ажиллах; УБ хотын АТМ-н өдөр тутмын засвар үйлчилгээг чанартай, цаг хугацаанд нь хийх гүйцэтгэх; ОН хотын АТМ-н өдөр тутмын засвар үйлчилгээнд зайнаас зааварчилгаа өгөх; АТМ-н байршил солих, зөөх үйл ажиллагааг хариуцах; АТМ-н программ хангамжыг сайжруулахад чиглэсэн судалгаа хийх, гарын бэлтгэх, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх

ЗЭЭЛИЙН ШИНЖЭЭЧ /VIP САЛБАР/

Харилцагчийн Зээл болон Лизингийн хүсэлтэд санал тооцоолол боловсруулан холбогдох хороогоор шийдвэрлүүлэх;

ПРОГРАММ ХӨГЖҮҮЛЭГЧ

Техникийн бичиг баримт боловсруулах, батлагдсан бодлого, журам, аргачлалын дагуу чанар, стандартын шаардлага хангасан програм хангамж хөгжүүлэх, сайжруулах, засварлах

СИСТЕМИЙН МЭРГЭЖИЛТЭН /ТЕСТЕР/

Банкинд ашиглагддаг системүүдийн програм хангамж дээр хийгдэж буй шинэчлэлт, өөрчлөлт, сайжруулалт болон шинээр нэвтрүүлж буй системийг чанарын өндөр түвшинд шалгаж баталгаажуулах. Үндсэн систем болон картын системийн шинэчлэл, судалгааны төслүүдэд орж судалгаа, туршилтын ажлуудыг хариуцан ажиллана.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ХӨРГӨЛТ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Банкны Дата төвүүдийн цахилгаан болон хөргөлтийн тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах.  Банкны Төв байр, Салбар Тооцооны төвүүдийн серверийн өрөөний хөргөлтийн тоног төхөөрөмж, цахилгаан үүсгүүрүүдийн хэвийн ажилгааг хангаж ажиллах. Салбар тооцооны төвийн цахилгааны гэмтэл саатлын үед цахилгаан үүсгүүрээр хангаж ажиллах. Тендерт зарлагдсан тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт шаардлагыг гаргаж өгч түүнд хяналт тавих. Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар, СБД, Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны Төв Байр, ШХ 20A, 72

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.