Одоогоор мэдэгдэл алга байна

Нууцлалын баталгаа

Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал

Та Zangia.mn-д бүртгүүлснээр өөрийн сонгосон давхардаагүй хэрэглэгчийн нэр болон нууц үгийг үүсгэнэ. Та өөрийн хэрэглэгчийн нэр нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдэлд та эзэн болох болно. Та Zangia.mn-ээр үйлчлүүлж байх явцад SSL буюу өндөр нууцлалтайгаар мэдээлэл дамжуулах технологийг ашиглах боломжтой тул сүлжээгээр таны мэдээлэл аюулгүй дамжуулагдан мэдээллийн баазад хадгалагдах болно. Иймээс аль болох хэрэглэгчийн нэр нууц үгээ дамжуулахгүй байж хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу! Хэн нэгэн танд мэдэгдэлгүйгээр таны бүртгэлийг хэрэглэсэн байж болох сэжиг илэрвэл бидэнд яаралтай мэдэгдэнэ үү!

Хэрэглэгчийн хариуцлага

Хэрэглэгчийн өөрийн бичсэн бичлэг, зурвас, танилцуулга, үйлчилгээ ажлын байр зэрэг бүхий л хувийн болон олон нийтэд зориулсан мэдээ, текст, зураг, видео болон бусад зүйлс нь дан ганц тухайн хэрэглэгчийн хариуцлага юм. Zangia.mn нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон Zangia.mn сүлжээнд учруулсан ямар нэгэн хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй. Zangia.mn-ийн хэрэглэгч нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд Zangia.mn нь тухайн үйлдлийг таслан зогсоох эрхтэй хэдий ч энэ нь заавал гүйцэтгэх үүрэг биш болно.

Та Zangia.mn хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд дараах зүйлсийг хориглоно.

  • Улс төрийн сурталчилгаа хийх,
    - Бусдийг айлган сүрдүүлэх,
    - Аллага хүчирхийллийг дэмжих,
    - Бусдын нэр хүнд хувийн нууцад халдах,
    - Ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох,
    - Хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх,
    - Зохиогчийн эрх зөрчих,
    - Зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор бөөн Спам илгээх,
    - Бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх,
    - Санаатай болон санамсаргүйгээр бүхий л төрлийн хууль дүрмийг зөрчих зэрэгт ашиглах хориотой! Эдгээр болон хуульд харшлах бусад нөхцөлд Zangia.mn нь тухайн гишүүний эрхийг хасах үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй бөгөөд тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэх эрхтэй.

Бүртгэлийн мэдээллээ устгуулах

Хэрэв бүртгэлийн мэдээллээ устгуулах хүсэлтэй бол 7010-1132 дугаарын утсаар холбогдоно уу

ТУСЛАМЖ 7010 1132 /1/, 8007 9972, 8058 9966

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ 7010 1132 /2/, 8003 2200, 8605 2200

И-МЭЙЛ info@zangia.mn

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.