Одоогоор мэдэгдэл алга байна

Эпирок Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Улаанбаатарын дуудлагын механик засварчин

2,500,000 - 3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

 

ДУУДЛАГЫН МЕХАНИК ЗАСВАРЧИН

(5/2 ээлжээр Улаанбаатарын оффист ажиллах)

 

Эпирок Группийн Монгол Улс дахь салбар  болох “Эпирок Монголиа” ХХК нь Улаанбаатарын Засвар үйлчилгээний хэлтэстээ “Дуудлагын механик засварчин” ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.

 

Энэхүү албан тушаалтан нь Улаанбаатарын оффист 5/2 ээлжийн уян хатан хуваариар ажиллах ба шаардлагатай үед Харилцагч байгууллагуудын ил болон далд уурхайн талбарууд руу томилолтоор явж, засвар үйлчилгээ үзүүлнэ.

 

Ажлын байрны гол зорилго:

 

151 жилийн түүхтэй Эпирок группийн байгаль орчин, аюулгүй ажиллагааны соёлыг өөртөө нэн тэргүүнд төлөвшүүлэхийн зэрэгцээ нөхцөл байдлын хяналт, салбарын шалгарсан практикийг хэрэгжүүлэх замаар уул уурхайн хөдөлгөөнт, хүнд тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн ашиглалтыг дээд зэргээр нэмэгдүүлэх зорилго дор үр өгөөжтэй төлөвлөлт, бүртгэлийн системээр дамжуулан, засвар үйлчилгээний бэлэн байдал, найдвартай ажиллагааг чухалчлан, Харилцагчийн хүлээлтээс давсан дэмжлэг үйлчилгээ хангаж ажиллах.

 

 

Үндсэн үүрэг хариуцлага (дор дурдсан болон бусад)

 

  • Байгаль орчны үүрэг хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг нэн тэргүүнд чухалчилсан соёлыг ажлын байранд бэхжүүлэх.
  • Эпирок компаниас хэрэгжүүлдэг Тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хөтөлбөрийг хариуцан ажиллах.
  • Өрөмдлөгийн бүх тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, шаардлагатай засвар үйлчилгээг гүйцэтгэсний дараагаар дахин ажиллуулахын өмнө зохих ёсоор шалган баталгаажуулах.
  • Машин, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс ирүүлсэн горимын дагуу ажиллаж байгаа эсэхийг хянах дурдсан хяналт шалгалтыг тогтмол чандлан мөрдөх, эцсийн хэрэглэгчдэд тайлагнах.
  • Параметрын зөв тохиргоо хийх.
  • Бүтээгдэхүүний сайжруулалтыг идэвхжүүлэх үүднээс үйлдвэрлэгч компанитай харилцан бүтээгдэхүүний талаар мэдээллийг авч, үндсэн мэдээллээр эргэн хангах.
  • Бүтээгдэхүүний насжилтыг уртасгах засвар үйчилгээг үзүүлэх.
  • Ил уурхайн бүтээгдэхүүнүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аливаа асуудлыг шийдвэрлэж, техникийн судалгааг хийн, Харилцагч болон удирдах ажилтанд тогтмол тайлагнах.
  • Ажил үүргийн хүрээнд бусад шаардлагатай платформ дээр ажиллах / MOL, My Epiroc, RigScan, DocMine…. /
  • Шинэ тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулах, хүлээлгэн өгөх, шаардлагатай бүх мэдээллээр хангах.
  • Ажил үүргийн хүрээнд бусад шаардлагатай ажлыг хийж гүйцэтгэх .
  • Ахлах ажилтнаас өгөх нэмэлт үүрэгт даалгаврыг хугацаанд нь аюулгүй, чанартай гүйцэтгэх, тодорхой тайлагнах.

Ажлын байранд тавигдах шаардлага

 

Шаардагдах мэдлэг, ур чадвар :

 

  • Механик, эсхүл цахилгааны инженерийн дээд мэргэжил эзэмшсэн байх
  • Өрөмдлөгийн машин, ил болон далд уурхайн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, оношлогоо, засварын чиглэлээр хамгийн багадаа 3 жил ажилласан туршлагатай байх
  • MS Excel болон Word программ дээр ажиллах чадвар
  • Англи хэлний дунд шатны түвшний мэдлэг, ур чадвартай байх
  • Эпирок компаниас шаарддаг техникийн сертификатуудтай сургалтуудыг амжилттай дүүргэсэн бол давуу тал болно
  • Учир шалтгааны шинжилгээ (Доголдлын шинжилгээ) хийдэг байх
  • Аман ба бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх
  • Тайлан бичих чадвар
  • Тоног төхөөрөмжид хийгдэх шаардлагатай засвар үйлчилгээг тодорхойлох чадвар
  • Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлын шаардлага, түүний үр дагаврыг ойлгодог байх.
  • Уул уурхай эсвэл түүнтэй адилтгах хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлчилгээний практик туршлагатай байх

 

Харилцааны ур чадвар, зан төлөв, хандлага:

 

  • Эерэг, идэвхи зүтгэлтэй, сониуч
  • Шинийг санаачлагч, тууштай, цаг баримталдаг
  • Багаар болон ганцаарчлан ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл

 

Хэрэв та энэ ажлын байрыг сонирхож байвал, өөрийн CV-гээ zangia.mn-ээр шууд илгээх, эсвэл имэйл хаяг руу 2024  оны 5-р сарын 31-ны дотор илгээнэ үү.

 

Имэйлийнхээ “Subject” гэсэн хэсэгт “Улаанбаатарын дуудлагын механик засварчин ажлын байранд” гэж бичээрэй.

 

Зөвхөн үе шаттай ярилцлагуудад урих тохиолдолд бид ТАНТАЙ холбогдоно.

Зайнаас ажиллах боломжтой.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас70129294

Зар нийтэлсэн огноо

2024-05-17 10:19

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Ахлах механикСпейшл Майнинг Сервис ХХК
2024-05-17
Кран, Сагст өргөгчийн операторТиТиЖиВиСиӨү ХХК
2024-05-22
Терексийн операторБолдтөмөр Ерөө гол
2024-05-22
Автын цахилгаанчинУУЛС НОЁН ХХК
2024-05-16
Уурхайн түлш, Хангамж, Бараа материалын нярав"ШҮГҮҮН СОД" ХХК
2024-05-12
FitterВэйр Минералс Монголиа ХХК
2024-05-14
Хүний нөөцийн мэргэжилтэнСИДАР ХХК
2024-05-07
Дамп операторСи Өү Эй Эл ХХК
2024-05-28
Экскаваторын операторМөнхийн эрчим хүчний нөөц ххк
2024-05-27
Диспетчер /14/14 ростер/“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК
2024-05-28
Сэлбэгийн няравМонгол Майнинг энд Эксплорэйшн ХХК
2024-05-22
Автогрейдерийн операторХан Алтай Ресурс ХХК
2024-05-27
Засварын мастерАЛТАРВАЙ ХХК
2024-05-14
ХАБЭА хариуцсан менежер ажилд авнаМонголиан Минерал Инженеринг ХХК
2024-05-16
Экскаваторын оператор ажилд авна.БМНС ХХК
2024-05-24
ХҮНД ДААЦЫН МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОР /ЖОЛООЧ/Вояжер минерал ресурсес
2024-05-13
Орчуулагч ажилд авнаХишиг сайхан ундрах ХХК
2024-05-08
МеханикЗАМайн Сервисиз ХХК
2024-05-24
ДАМПЫН ОПЕРАТОРУУЛС НОЁН ХХК
2024-05-31
Дунд оврын жолооч /түлш, ус, тосолгоо/Кэй Эй Майнинг ХХК
2024-05-27

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.