Одоогоор мэдэгдэл алга байна

Баялаг Энержи Ресурс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ОФФИСЫН ЖОЛООЧ

Компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах; Тээврийн хэрэгслийг осол зөрчилгүй, үүрэгт ажилдаа үнэнч ажиллах; Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой; АБТ-ын дагуу чиг үүрэг;

ДАДЛАГАЖИГЧ ХӨДӨЛГҮҮРЧИН

Техникийн хөдөлгүүрийн оношилгоо, засвар хийх; Угсралт суурилуулалт хийх;  

ЗАСВАРЧИН

Уурхайн хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэх

БУЛЬДОЗЕРЫН ОПЕРАТОР

Уурхайн мөргөцөг, экскаваторын ул, хөрс болон нүүрсний овоолго зэргийн түвшинг бариулах, тэдгээрийн хамгаалах хөмсгүүд, уурхайд ашиглагдаж байгаа технологийн болон бусад налуу замууд, хөрс хуулах, өрмийн болон тэсэлгээний талбай бэлтгэх 

60 ТН ДАМПЫН ОПЕРАТОР

Ээлжийн хугацаанд өөрийн хариуцсан техникийг ашиглан өгсөн нарядын дагуу уулын хөрс, нүүрс тээвэрлэлтийн ажлыг аюул осолгүй, батлагдсан уулын ажлын паспорт, технологийн горимын дагуу, ээлжийн төлөвлөгөөг ханган биелүүлж үр бүтээлтэй ажиллах;

КЕМП ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

Кемпийн хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, тогтвортой үйл ажиллагааг хангах; Тайлан төлөвлөгөө гаргаж, хяналт тавьж, дүн шинжилгээ хийж ажиллах; АБТ-н дагуу ажил үүрэг;

СУРГАЛТ ХАРИУЦСАН ХАБЭА-н МЭРГЭЖИЛТЭН

- Уурхайн ХАБЭА-н хууль, дүрэм зааварчилгааг мөрдлөг болгон ажиллах - ХАБЭА сургалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж, тайлагнах - ХАБЭА сургалтын хэрэгцээ тодорхойлж, сургалтын материал боловсруулж, сургалт орох   - Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг  

ЗАХИРГАА, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН

- Уурхайн  үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах өдөр тутмын уурхайн захиргааны  үйл ажиллагаанд туслан гүйцэтгэх,  - Захиргаа удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хөтлөн явуулах, уулзалт, ярилцлага  -Хурлын тэмдэглэл хөтлөх, албан бичгүүдийг бүртгэлжүүлэх, боловсруулах илгээх, хүлээн авах.  

УУРХАЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

- Уурхайн хүний нөөц, кемп, IT, Захиргааны багийг шууд удирдлагаар хангах, хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж байнгын сайжруулалт хийх, - Байгууллагын хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг ханган ажиллах, - АБТ-д заагдсан бусад чиг үүрэг

УУЛЫН ТУСЛАХ МАСТЕР

- Компанийн зүй бус алдагдлыг багасган, ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллах,  - Байгаль орчинд хор хөнөөл багатай, батлагдсан технологийн дагуу, ээлжийн төлөвлөгөөг ханган биелүүлж, үр бүтээлтэй ажлыг зохион байгуулах,  - Ажил эхлэхээс өмнө ээлжинд гарч буй уулын хэсгийн бүх оператор, үйлчилгээний ажилтан, уулын туслахуудад ажлын наряд болон холбогдох аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, гарын үсэг зуруулан ажилд гаргаж байх,  - Уурхайн доторхи зам талбайн ашиглалтанд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд засаж сэргээх, тэмдэг тэмдэглээг байрлуулах ажлыг тухай бүр хийж гүйцэтгүүлэх,  - Уурхайн доторхи авто тээврийн хөдөлгөөнийг төслийн хэмжээнд мөрдөгдөж байгаа холбогдох дүрэм, журам зааварчилгаануудын дагуу аюулгүй зохион байгуулах, хяналт тавих,  - Уурхайд ажиллах гэрээт компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, уулын ажлын гүйцэтгэл, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, 

Дадлагажигч цахилгаанчин

- Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэх,  - Төслийн хэмжээнд хэрэгжиж байгаа аливаа дүрэм, журам, заавар, аюулгүй ажиллагааны горимуудыг чанд мөрдөж ажиллах,   

ДОХИОЧИН ООСОРЛОГЧ

- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэх.

УУРХАЙН ТУСЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

Санхүүгийн бараа материалын анхан шатны баримтыг бүрдүүлэх, бүртгэл хийх Уурхайн нягтлан бодогчийн дэмжих чиг үүргээр ажиллах АБТ-д заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэх    

СЭЛБЭГ МАТЕРИАЛЫН НЯРАВ

-Техникүүдийн урт болон дунд хугацааны төлөвлгөөт засварыг харилцагч байгууллагуудаар гүйцэтгүүлэхэд шинэ сэлбэгт хяналт тавих -Хуучин сэлбэгийн бүртгэл хийх -Техник хооронд сэлбэг шилжүүлэх бүртгэл хөтлөх -Уурхайн сэлбэг, бараа материал, тос тослох материалын бүрэн бүтэн байдал, хадгалалтыг хариуцан ажиллах -Уурхайн сэлбэг, бараа материал, тос тослох материалыг зохих журмын дагуу зүй зохистой олгож, тухай бүрт нь санхүүгийн программд бүртгэх -Уурхайн агуулахын дотоод эмх цэгц, аюулгүй байдлыг ханган ажиллах

АВТОГРЕЙДЕРЫН ОПЕРАТОР

Уурхайн хэмжээнд ашиглагдах ил уурхайн бүх төрлийн технологийн зам, талбай, овоолгууд, экскаваторын ул болон мөргөцгийн талбай, төслийн гадна зам талбай зэргийн засвар, арчилгаа, цэвэр цэгцтэй байдлыг хангаж ажиллах, уулын ажлын төлөвлөгөө болон норм дүрмийн дагуу хийж гүйцэтгэх;

ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР

Экскаваторын оператор техникээр хөрс ачилт хийнэ.  Ээлжийн хугацаанд өөрийн хариуцсан техникийг ашиглан өгсөн нарядын дагуу уулын хөрс хуулалт, нүүрс олборлолт хийх

ТУСЛАХ АЖИЛТАН

Агуулахын няравын өдөр тутмын ажилд туслах; Агуулахын бараа материалыг зөөх, буулгах, тоолох, бүртгэх, сав баглаа боодолд анхаарч ажиллах; АБТ-н дагуу ажил үүрэг;

ТУСЛАХ ИНЖЕНЕР

Ажлын байрны тодорхойлолтын дагуу

СЭРЭЭТ ӨРГӨГЧИЙН ОПЕРАТОР

Засварын ажилд шаардлагатай ачаа, бараа материал зөөх, овор жин ихтэй дугуй угсрах, авах, задлах ажил гүйцэтгэх үед техникийг ажиллуулах, засварын ажилд оролцох Төслийн хэмжээнд мөрдөгдөж байгаа аливаа дүрэм, журам, заавар, аюулгүй ажиллагааны горимуудыг чөнд мөрдөж ажиллах 

ТОСОЛГООЧИН

Уурхайд ажиллаж байгаа, хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор засварын мастерын өгсөн нарядын дагуу тослогоо, үйлчилгээг хийж гүйцэтгэх

ГАГНУУРЧИН

Уурхайн хөдөлгөөнт болон суурин техник, тоног төхөөрөмжийн гагнуурын ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэх Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимпийн гудамж, 9-р байрын /Shangri-la ард Шилэн пирамидтай 5 давхар шар байр/, 4 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.