Одоогоор мэдэгдэл алга байна

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Лабораторийн эрхлэгч /Хонхорт/

1 Лабораторийн үйл ажиллагаанд ашиглагдах дүрэм, журам, сорилтын ажлын заавар, тоног төхөөрөмж ажиллуулах заавар болон сорилтын бүртгэл, тоног төхөөрөмж ашиглалтын бүртгэлүүдийг боловсруулж, хянуулах. 2 Сар бүрийн лабораторийн урвалж бодисын зарцуулалтыг гаргаж, хяналт тавьж, захиалга үүсгэх, тайлан гаргах. 3 Багаж, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийг зааврын дагуу эзэмшиж, хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах, ТАП- ыг хөтлөлтөнд хяналт тавих. 4 Хуваарийн дагуу лабораторийн багаж, хэрэгсэлийн тохиргоо, шалгалт тохируулга хийж, найдвартай ажиллагааг хангуулах. 5 Сорилтын графикийн дагуу тухай бүрд нь түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, технологийн ус, бэлэн бүтээгдэхүүн болон эрүүл ахуйн шинжилгээний үр дүнг боловсруулж, залруулах арга хэмжээ авч ажиллах. 6 Үл тохирол илэрсэн тохиолдолд залруулах арга хэмжээг цаг алдалгүй авах, үр дүнг гүйцэд залруулсны дараа Чанарын алба хариуцсан менежерээр баталгаажуулах. 7 Шинжилгээг үнэн зөв маргаангүй гүйцэтгэх, хариуг холбогдох удидлагуудад цаг алдалгүй мэдээллэх, зөвлөмж өгөх. 8 Шинжилгээний дүнг үндэслэн, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэрт хяналт тавьж, сайжруулалт хийх. 9 Сар бүрийн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллах, шинжилгээний үр дүнг нэгтгэн удирдлагуудад тайлагнах. 10 MNS ISO 17025 хэрэгжүүлэх, итгэмжлүүлэх.

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын мэргэжилтэн

- Хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийх - Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг хийх - Хүний нөөцийн өдөр тутмын бүрдүүлэлт болон сонгон шалгаруулалтын тайланг боловсруулах - Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын долоо хоног, сарын тайланг боловсруулах 

Чанар хяналтын ажилтан

Төлөвлөгөөний дагуу салбарын чанар, эрүүл ахуйн хяналтыг хийх Илэрсэн үл тохирлыг хэрхэн залруулах зөвлөмж өгдөг. Тайлан бүртгэлийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, тайлагнах Алба нэгжийн удирдлага, салбарын ажилтнуудтай үр дүнтэй харилцааг бий болгож, хамтран ажилладаг, шаардлага тавьдаг. Орон нутгийн салбарын чанар, эрүүл ахуйн хяналтыг хийх, илэрсэн үл тохирлыг хэрхэн залруулах, зөвлөмж зөвлөгөө өгнө. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн, ХАБЭА-ийн чиглэлээр сургалт хийх, мэдээлэл өгдөг. Эмзэг түргэн муудах бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лаборторийн шинжилгээнд хамруулах Бэлэн бүтээгдэхүүний шинжилгээний бичгийн бүрдэлд хяналт тавих Салбарын ундны усны шинжилгээний бүрдлийг хянах

Чанарын мэргэжилтэн

Cүлжээ дэлгүүрүүдэд брэндийн болон хүнсий аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, зөвлөгөө зөвлөмж өгөх Хяналтын үр дүнгийн дата нэтгэх, тайлан мэдээ боловсруулах, тайлагнах Чанар, эрүүл ахуйн хяналтаар илэрсэн үл тохирлын зөвлөмж өгөх, сургалтын контент бэлдэх, сургалт орох Бэлтгэн нийлүүлэгчийн ажлын байрны үзлэг хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх Хэрэглэгчээс ирсэн санал,гомдолд дүн шинжилгээ хийх, гомдол хариуцагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чадвартай.

Хүний нөөцийн талент судалгааны мэргэжилтэн

• Талент менежмент, карьер менежмент, талент судалгаа хөгжүүлэлтийн салбарын сүүлийн үеийн, олон улсын аргачлал, тренд, судалгаа, хөтөлбөрүүд, шилдэг туршлагуудыг судалж, компанийн бодлого, стратеги, соёлын онцлогтой уялдуулан талент судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгож сайжруулдаг. • Чадварлаг ажилтны карьер хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажилтны зан хандлага, зөөлөн ур чадварыг таних судалгааны асуулга бэлтгэдэг. • Ажилтны мэргэжлийн ур чадварыг шалгах шалгалт, гүйцэтгэлийн үнэлгээ, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, боловсруулдаг.• Компанийн нийт ажилтны ур чадварын толь бичгийн тайлбар бүхий илэрцүүдийг ажилтны чадварлаг үйлдэл, гүйцэтгэлтэй нийцүүлэн боловсруулдаг. • Ажилтны ур чадварын үнэлгээг холбогдох алба хэлтсийн харгалзах мэргэжилтэнтэй хамтарч батлагдсан шалгуурыг дагуу зохион байгуулдаг. • Карьер шатлал тус бүр дээр шаардагдах өрсөлдөх ур чадвар, ажлын туршлага, мэдлэг, мэргэжил болон мэргэшлийн бэлтгэлийг тодорхойлдог. • Ажилтан ур чадвараа сайжруулахад чиглэсэн зохих сургалт, уншиж судлах ном, товхимол, хамтран ажиллах ментор, ажиллаж туршлага судлах ажлын байр, сургалт хөгжлийн хэрэгцээг тодорхойлдог.

Комплайнс мэргэжилтэн

Компанийн хэмжээнд мөрдөх хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас тавьсан шаардлага, мөрдөх ёстой хэм хэмжээний хэрэгжилтийг хангуулах, тайлан мэдээ гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэх; Компанийн комплаенсийн соёлыг бүрдүүлэх, төлөвшүүлэх, сургалт зохион байгуулах;

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН /ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА/

Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг боловсруулах, өөрчлөлт оруулах, шинэчлэх, ажилтнуудад хамгийн ойлгомжтой хэлбэрээр /гарын авлага, интранет гэх мэт../ богино хугацаанд хүргэх Байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ, тушаал шийдвэрүүдийг төлөвлөх Ажилтнуудын цагийн тайланд хяналт тавих, холбогдох баримтуудыг бүрдүүлэх Хүний нөөцийн үйл  ажиллагаатай холбоотой дата дээр үндэслэн тайлан мэдээлэл гаргах

HR Analyst

Хүний нөөцийн дата, хэмжүүр үзүүлэлтүүдийг цуглуулж, дата анализ хийх Гадаад болон дотоод орчны шинжилгээ хийх Дата болон статистикийн мэдээлэл дээр үндэслэн трэнд анализ хийх Дата дээр суурилсан тайлан боловсруулах, удирдлагад тайлагнах Богино болон дунд хугацааны зорилтуудыг тодорхойлж, хэмжүүр үзүүлэлтүүдийг боловсруулах, хэмжих  Үр дүн дээр суурилан компанийн соёл, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ажилтнуудыг идэвхжүүлэх, тогтоон барих чиглэлээр санал боловсруулах, танилцуулах Хүний нөөцийн газрын жил, улирал, сарын төсвийг боловсруулах  Хүний нөөцийн бусад функц дээр ажиллах

Цалингийн ахлах нягтлан бодогч

-Сар бүрийн цалин тооцоололд хяналт тавих, -Ажилтнуудын унаа болон утасны нэмэгдэлийн тооцооллыг хийх -НД-н тайлан үнэн зөв тайлагнагдаж байгаа эсэхт хяналт тавих -ХХОАТ тайлан үнэн зөв цаг хугацаанд тайлагнагдаж байгаа эсэхт хяналт тавих -Ажилтнуудын нэмэгдэл урамшуулал, суутгалын тооцоолол үнэн зөв эсэхт хяналт тавих -Цалин тооцоололтой холбоотой анхан шатны баримт бичгийн бүрдэл бүрэн эсэхт хяналт тавих -Баримт бичгийн архивлалт хадгалалт хамгаалалтанд хяналт тавих -Ажилтнуудыг цалин тооцоололтой холбоотой мэдээллээр хангах -Санхүүгийн программд тайлант хугацаанд гарсан ажил гүйлгээг хугацаанд нь шивж оруулах

Эрүүл ахуйч /ТЭЦ-4/

- CU Түгээлтийн төв, хүнсний агуулах дахь бараа бүтээгдхүүний чанар, эрүүл ахуйд өдөр тутамд хяналт тавьж ажиллах - Бараа бүтээгдхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах - Хүнсний бүтээгдэхүүнд тавигдах эрүүл ахуйн болон чанарын шаардлага, холбогдох стандартуудыг хангаж ажиллах, түүнтэй холбоотойгоор ажилтнуудаа сургах болон чиглүүлж ажиллах - Агуулахын цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэлийн хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх - АБТ-д заасан бусад чиг үүргүүд

Агуулахын Супервайзор /Хонхорт/

- Хүнсний агуулахад шөнийн ээлж ахлаж ажиллана. - Шөнийн ээлжний өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, -АБТ-д заасан чиг үүргийн дагуу ажиллана

Шинэ бүтээгдэхүүний төсөл хариуцсан менежер /ХОНХО

Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлага болон өрсөлдөгчийн судалгаанд үндэслэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх санааг төсөл болгон хөгжүүлэх, төсөл удирдах  Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийг зах зээлд эрэлттэй байхаар болон үйлдвэрлэлийн боломж хүчин чадлыг тооцоолон боловсруулж цаашлаад техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж удирдлагуудад танилцуулах

График дизайнер

Хэвлэмэл дизайнд (постер, шошго г.м.) брэнд нийцлийг шингээсэн, бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлсон контэнт бэлдэх Бүтээгдэхүүний фото зураг авах Маркетингийн идэвхижүүлэлтийн хүрээнд цэвэрхэн, ойлгомжтой дизайн бэлтгэх (вишуал коммуникэйшн) Мултимедиа дизайн чиглэлд төрөл бүрийн сошиал медиа постер болон богино "reel" чиглэлийн контент бэлтгэх

Бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн

Судалгаа шинжилгээ хийж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг таних, үйлчлүүлэгчид өгөх урт хугацааны үнэ цэнийг эрэлхийлж, түүнд тохируулан арга хэмжээ авдаг. Хамтрагч байгууллагуудтай худалдааны хамтран ажиллах гэрээ хийж шийдвэр гаргалтдаа бизнесийн ёс зүйн стандартыг өндөр түвшинд баримтлан ажилладаг. Мерчандайз менежерийн зүгээс хэрэгжүүлж буй бүтээгдэхүүний удирдлагын бодлого, чиглэлийг ойлгож хүлээн авч, үйл ажиллагааны хэрэгжилтийг ханган ажиллуулах. Өөрийн багаас гадна бусад алба нэгжийн ажилтнуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн уур амьсгалыг тууштай бүрдүүлдэг. Салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүнтэй холбоотой өдөр тутмыг ажлыг хэрэгжүүлнэ.

Мэдээллийн технологийн ажилтан

- Байгууллагын мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, системүүдийг техник болон программ хангамжийн төвшинд бүрэн хариуцан ажиллах- Салбар дэлгүүрүүдийн кассын систем, камер хяналтын систем, дотоод сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах- Шинэ дэлгүүрийн төлөвлөлт, тоног төхөөрөмжийн суурилалтын ажил хариуцан ажиллах

Мэдээллийн технологийн бүтээгдэхүүний менежер

• Бизнесийн шаардлагын дагуу мэдээлэл технологийн шийдэл судалж, төлөвлөх • Гадаад дотоодын хамгийн оновчтой шийдэл санал болгогч байгууллагын судалгаа хийх, тайлагнах, хамтран ажиллах • Системийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлт, сайжруулалтыг удирдах, өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх • Оролцогч талуудын хоорондын харилцааг удирдан зохион байгуулах • Хурал уулзалт, сургалт зохион байгуулах, SDLC -ийн явцад үүсэх бүхий л бичиг баримтуудыг боловсруулах • Байгууллагын мэдээллийн технологийн төслүүдэд өөрийн үүргийн дагуу оролцох

Орлогын нярав

- Нийлүүлэгчээс орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг үнэн зөв хүлээн авах, бүртгэлжүүлэх

Стандартын кординатор

Шаардлагатай бодлого журмыг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих; ISO 27001 стандартыг нэвтрүүлэхтэй холбоотой баримт бичгийн бүрдлүүдийг хангах, холбогдох баримт бичгүүдийг бүртгэх, хамаарал бүхий алба нэгжид танилцуулах; ISO27001 стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой дотоод хяналт, шалгалтыг тогтмол хийх, стандартад нийцүүлэн шаардлагатай сайжруулалтыг хийх; Холбогдох баримт бичгийг бэлтгэх, хадгалах, сайжруулалт хийх; ISO 27001 стандартыг нэвтрүүлэхэд шаардлагатай бусад чиг үүрэг.

Ерөнхий тогооч /Хонхорт/

- Хоолны амт, чанар шалгах  - Нийтийн хоол, катеринг чиглэлэээр ажиллаж байсан бол давуу тал болно - Тайлан бүртгэл хөтлөх  - Тогооч нарт сургалт орох - Эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын баталгаа хангасан түүхий эдийг хоол үйлдвэрлэлд оруулах

Тээвэр зохицуулалтын менежер /ТЭЦ-4/

- Түгээлтийн үйл ажиллагааг хариуцан удирлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдан зохион байгуулж ажиллана. - Түгээлтийн үйл ажиллагааны ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн талаарх тайлан боловсруулах, - Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргүүд

Дэлгүүр төлөвлөлтийн ажилтан

CU брэндийн хамгийн их эрэлттэй боломжит байршлуудыг судалгаан дээр үндэслэн олж тогтоох Тухайн боломжит байршлын борлуулалт, ашигт ажиллагааг таамаглахын тулд дараах судалгаа, ажилбарыг хийнэ (өрсөлдөгчийн судалгаа, хөлийн мөрийн судалгаа,үйлчлүүлэгчийн судалгаа,орлого үр дүнгийн таамаглал, дэлгүүрийн дотоод зохион байгуулалтын төлөвлөлт) Боломжит байршилд хамгийн хямд нөхцлөөр түрээсийн гэрээг байгуулах Өөрийн нээсэн дэлгүүрт Feedback судалгаа хийх

Нөөц төлөвлөлтийн менежер

Сүлжээ дэлгүүрийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг тодорхойлж, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдалгүй хангах Түгээлтийн төв дээрх нөөцийг зохист түвшинд байлгах Хамтрагч байгууллагуудтай худалдааны хамтран ажиллах гэрээний дагуу бүтээгдэхүүний худалдан авалтын захиалгыг өгч, шийдвэр гаргалтдаа бизнесийн ёс зүйн стандартыг өндөр түвшинд баримтлан ажилладаг. Мерчандайз менежерийн зүгээс хэрэгжүүлж буй бүтээгдэхүүний нөөцийн удирдлагын бодлого, чиглэлийг ойлгож хүлээн авч, үйл ажиллагааны хэрэгжилтийг ханган ажиллуулах. Өөрийн багаас гадна бусад алба нэгжийн ажилтнуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн уур амьсгалыг тууштай бүрдүүлдэг.

Тооцооны мэргэжилтэн

- Бэлтгэн нийлүүлэгчийн төлбөрийн нэхэмжлэхийг баталгаажуулах, нягтлах, нэхэмжлэхийн дагуу төлбөрийг цаг хугацаанд нь гаргах - Төлбөрийн нэхэмжлэхийг нийлүүлэгчтэй байгуулсан бараа материал худалдан авах гэрээний заалттай нийцүүлж шалгах - Бэлтгэн нийлүүлэгчтэй тооцоо нийлэх - Сар, улирал, хагас жил, жил тутмын өглөгийн үлдэгдлийг баталгаажуулах - Бэлтгэн нийлүүлэгчтэй холбоотой НӨАТ-ийн тооцоонд хяналт тавих - Бэлтгэн нийлүүлэгчтэй ажлын чиг үүргийн дагуу холбогдох, харилцах - Төлбөр тооцооны процессийг хэвийн, үр дүнтэй байлгаж бусад алба нэгжүүдтэй хамтран ажиллах - Ажлын чиг үүргийн дагуу холбогдох үр дүнг тайлагнах - Компанийн дүрэм, журам, холбогдох хууль зохицуулалтыг мөрдөж ажиллах

Ахлах санхүүгийн шинжээч /Хонхорт/

Компанийн богино болон урт хугацааны үр дүнтэй шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн тооцоолол боловсруулах Хоолны өртөг, зардал тооцох Санхүүгийн төлөвлөлт, шинжилгээ хийх, хяналт тавих Шинэ төсөл, хөрөнгө оруулалтын төсөв боловсруулах, үр ашигт байдлыг тооцоолох Санхүүгийн төлөвлөгөөний дагуух бодит гүйцэтгэлийг хянаж, чиг хандлагыг урьдчилан таамаглах замаар санхүүгийн нөхцөл байдалд хяналт тавих Санхүүгийн мэдээ мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж, тайлан гаргах, дүн шинжилгээ хийх, удирдлагуудад танилцуулах

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЧ /ХОНХОРТ/

Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлага болон өрсөлдөгчийн судалгаанд үндэслэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх санааг төсөл болгон хөгжүүлэх, төсөл удирдах  Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийг зах зээлд эрэлттэй байхаар болон үйлдвэрлэлийн боломж хүчин чадлыг тооцоолон боловсруулж цаашлаад техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж удирдлагуудад танилцуулах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Хонхор Дэнж, CU Хоол боловсруулах үйлдвэр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.