Одоогоор мэдэгдэл алга байна

Апу дейри ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн портфолио менежер

Шинээр хөгжүүлэх болон шинэчлэгдэж буй бүтээгдэхүүний дизайн хөгжүүлэх, шинэ шинэлэг сав баглаа боодлын судалгаа хийх, сонгосон дизайныг баталгаажуулах, худалдан авалтын албанд захиалга өгөх, сав баглаа боодлын өртөг бууруулах чиглэлээр гэрээт болон гэрээт бус харилцагч судлах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

СИП лаборант

Сүү, жүүс, эсэг сүүн бүтээгдэхүүн боловсруулах, савлах бүхий л үе шатны тоног төхөөрөмжүүдэд CИП (битүү системд тоног төхөөрөмж угаах) угаалга хийх, ариутгах, халдваргүйжүүлэн ажиллах.

Сургалт хяналтын ахлах ажилтан

Шингэн сүү бэлтгэн нийлүүлэх хэлхээнд хөдөө аж ахуйн зохист дадлыг нэвтрүүлэх, шингэн сүү нийлүүлэгчдэд холбогдох сургалт зохион байгуулах, малчид фермерүүдэд гарын авлага бэлтгэх, тараах. Үйлдвэрт нийлүүлэгдэж буй түүхий сүүнд чанар стандартын үзүүлэлтэд хяналт тавих, сүү цуглуулах цэгүүд болон фермүүдэд мониторинг хийх, үл тохирлын залруулах арга хэмжээний чиглэлээр заавар зөвлөмж өгөх.

Механик инженер

Сүүний машины техникийн бүрэн бүтэн, тасралтгүй ажиллах нөхцлийг үүсгэх, Сүүний машины сервис үйлчилгээг цаг тухай бүрд нь чанартай хийж гүйцэтгэх,  Сүүний машин бүр дээр техникийн акт хөтлөх, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх. 

Түгээгч

Харилцагч дэлгүүрүүдээр түгээлт хийх Борлуулалтын мөнгөн орлого авах, тушаах Тооцоо хийх Борлуулалтын менежерт дэмжлэг болох 

Түгээлтийн жолооч

Хариуцуулан өгсөн тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид түргэн шуурхай, аюулгүй тээвэрлэн хүргэх, түгээлтийн автомашины сервис үйлчилгээг цаг тухай бүрд нь чанартай хийж гүйцэтгэх.

Худалдааны төлөөлөгч

Хариуцсан хавтгайн борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, одоогийн харилцагчдаа хадгалах, шинээр харилцагч татах талаар идэвхи санаачлагатай ажиллах.

Савлалтын оператор

Батлагдсан төлөвлөгөөний дагуу бүтээгдэхүүнийг чанар, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

Технологийн оператор /Сүүний үйлдвэрт/

Уламжлалт цагаан идээ болон цөцгийн тос үйлдвэрлэлд ашиглах түүхий эд материалыг шалгаж хүлээж авах, боловсруулах, савлах, няравт хүлээлгэн өгөх.

Мерчиндайзер

Сүлжээ болон томоохон супермаркетуудаар бүтээгдэхүүний өрөлт болон хураалт хийх.     

Сүү хүлээн авах лаборант

Сүүний үйлдвэрт нийлүүлэгдэж буй бүх шингэн сүүнийн дээжийг авч шинжлэх, сүү бэлтгэн нийлүүлэгчийн сүүнээс өдөр бүр дээж авах.

Ээлжийн химич

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн хүртэлх технологийн процесст хяналт тавих, химийн шинжилгээ гүйцэтгэх, үр дүн гаргах, дүн шинжилгээ хийх, тайлагнах.

Автоматикийн ээлжийн инженер

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг гүйцэтгэх, үйлдвэрлэлийн тасралтгүй, жигд ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах.

"АПУ" Хувьцаат компани-н салбар компаниуд

  • "АПУ" Хувьцаат компани
  • Апу дейри ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 33-5

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.